Нэхмэл хантааз - Энэ намрын бидний аврал
Шилдэг 18 загвар
Нэхмэл хантааз бол бид бүгдийн хүүхэд настай салшгүй холбоотой, эерэг дурсамжуудаар дүүрэн загвар юм. Ийм ч учраас дизайнерууд шинэ цуглуулгууддаа төрөл бүрийн нэхмэл хантаазнуудыг оруулж, шинэ тренд үүсгээд байгаагаас гадна дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг болох BTS-ийн гишүүд бүгд ийм загвараар гоёх дуртай нь загварын салбарт ихэд нөлөөлж байна. Мөн мэдээж намар-өвлийн улиралд өөрийгөө хүйтнээс хамгаалан бусад хувцаснууд дээр давхарлаж өмсөхөд хамгийн тохиромжтой загвар тул доорх хувилбаруудаас өөрт таалагдахыг сонгон, эртнээс өмсөж эхлээрэй.