
Парисын загварын долоо хоног дээр ямар трендүүд давамгайлав?
Парисын намар-өвөл 2024 улирлын загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Долоо хүрэхгүй хоногийн хугацаанд загварын орднууд шинэ цуглуулгаа толилуулж, дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид, шүүмжлэгчид, худалдан авагчид, алдартнууд болон инфлюэнсерүүд Парис хотноо хуран цугларч, загварын ертөнц дараагийн улирлуудад хэрхэн өөрчлөгдөхийг хамтдаа гэрчиллээ.

Энэ удаад Chloé ордны бүтээлч захирал Шемина Камали өөрийн дебют цуглуулгаа толилуулснаараа онцлог болсон билээ. Тэрээр Saint Laurent-ы эмэгтэй хувцасны захирлаар Энтони Ваккареллотой мөр зэрэгцэн зургаан жилийн турш ажиллаж байсан төдийгүй алдарт Фиби Файлогийн удирдлага дор туршлага хуримтлуулж байсан юм. Камали ямагт эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээс сэдэл авдаг ба дебют цуглуулгадаа ч мөн намирсан материалтай, нумарсан силуэттэй загварууд багтааж бүсгүйчүүдийг магтан дуулжээ. Мөн тэрээр Chloé-гийн 1970-аад онд дэлгэрүүлж байсан мэдрэг, турьхан гоо зүйг үргэлжлүүлж бохо элементээр баяжуулсан байна. Үүнээс гадна Францын мега орднууд болох Dior, Loewe, Hermès, Balenciaga, Chanel намар-өвөл 2024 улирлыг өөрсдийн гоо зүйгээрээ тодорхойлж, Miu Miu, Courrèges, Dries Van Noten, Rick Owens брэндүүд салбарынхны тавьсан өндөр хүлээлтэд нийцэж чаджээ. Түүнчлэн энэ жил дизайнер Никола Жескьегийн Louis Vuitton ордонд бүтээлч захирлаар ажилласны 10 жилийн ой тохиож байгаа юм. Тэрээр брэндтэй байгуулсан гэрээгээ дахин таван жилээр сунгаж Louis Vuitton-ы эмэгтэй загваруудыг үргэлжлүүлэн хариуцахаа зарласан билээ. Салбарын залуу брэндүүдээс япон дизайнер Юзүкэ Такахашигаар удирдуулсан CFCL, бүтээлч зураг авалтаараа олны хараанд өртөж чадсан Zomer болон LVMH уралдааны финалистууд болох Duran Lantink, Karoline Vitto нар анхаарал татлаа.
ХАР БОЛОН СААРАЛ ӨНГӨНИЙ НОЁРХОЛ







НЭВТ ГЭРЭЛТСЭН ЗАГВАРУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР





OVERIZED СИЛУЭТТЭЙ АЖИЛ ХЭРЭГЧ ХЭВ МАЯГ







ӨНГӨНИЙ КОНТРАСТТАЙ ДАВХАРЛАГАА





ӨВДӨГ ДАВСАН ГУТЛЫН ТҮРИЙ







ОНЦЛОХ АКСЕСУАР БОЛСОН БОГИНО БЭЭЛИЙ



