Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд
Савхин пиджак
1990-ээд онуудад бүгд л савхин пиджаканд дурладаг байсан. Үүний баталгааг 90sanxiety гэх дурсамж сэргээсэн Instagram хуудаснаас харах боломжтой. Вайнона Райдер, Курт Кобейн, Анжелина Жоли, Жонни Депп, Брэд Питт, Синди Кроуфорд гээд савхин пиджак өмсдөггүй байсан хүн гэж бараг л үгүй. Энэхүү хуучны тренд нь эргээд моданд ороод багагуй хугацаа өнгөрч байгаа ч брэндүүдийн энэ оны pre-fall болон resort цуглулугуудыг харах нь ээ ойрын хугацаанд моданаас гарах шинж алга. Тиймээс эртхэн шоппинг жагсаалтдаа оруулаарай.
Макси юбка
Шагай хүрсэн урт юбка ба даашинзууд бол өнгөрсөн үеийн бас нэгэн хит загвар юм. Моника, Рейчел ба Фиби нарыг хэрхэн хувцасладаг байсныг санахад л хангалттай. Харин орчин үеийн хамгийн загварлаг хувилбаруудыг Nanushka, Khaite, Aalto, Linder ба Saint Laurent брэндүүд танилцуулсан байгаа.
Нам суудалтай өмд ба юбка
Нам суудалтай загварууд эргээд моданд орлоо. Шинэхэн цуглуулгуудаас бид бэлхүүс хэсгээрээ томдсон мэт нам суудалтай брюк өмднүүд, мөн нам суудалтай мэт харагдах өвөрмөц өнгөний шийдэлтэй юбкануудыг олж харсан байгаа.
Өмдөн дээр давхарласан юбка
Гвен Стефани бол 1990-ээд болон 2000-аад онуудын загварын шүтээн байсан гэж хэлж болно. Тэрээр нам суудалтай өмд өмсөх дуртай байснаас гадна заримдаа өмдөн дээрээ юбка давхарлан өмсдөг байлаа. Хэрвээ та заримдаа өмд, юбка хоёрын алийг нь өмсөхөө шийдэж чадахгүй байвал Гвенээс жишээ аван хоёуланг нь давхарлан өмсөөрэй. Харин стайлингийн зааварчилгааг Joseph, Bottega Veneta ба Jil Sander брэндүүдээс харахыг зөвлөж байна.
"Галууны хөл" хээ
"Галууны хөл" хээ нь ихэвчлэн 1970-аад оны язгууртны стильтэй уялддаг ч 1990-ээд онуудад ч бас энэ хээг их өмсдөг байсан. Тухайн үед уг хээгээр гангарах дуртай гол алдартан нь загвар өмсөгч Иман байсан юм. Тэгэхээр түүнээс стилистик аргачлалд суралцаж, мөн Gucci ба Balmain брэндүүдээс бүтээлч санаанууд олж аваарай.
Багет цүнх
1990-ээд оны гар цүнхний загварыг бодох үед толгойд юуны түрүүнд багет цүнх орж ирдэг. Яг л Кэрри Брэдшоугийн барьдаг шиг богино оосортой жижиг багет цүнх. Өнөөдөр харин энэ загварыг бараг л бүх брэндүүд шинэчлэн гаргаж байгаа тул сонголтоо хийх л үлдлээ.