Хайх

Ямар усны хувцас сонгох вэ: Хуниастай, дөрвөлжин хээтэй, судалтай зэрэг 36 загвар

Ямар усны хувцас сонгох вэ: Хуниастай, дөрвөлжин хээтэй, судалтай зэрэг 36 загвар

Text: Buro.Mongolia


Юуны өмнө хүн бүрийн шүүгээнд минимал дизайн бүхий энгийн усны хувцас байх хэрэгтэй. Харин хэрвээ ийм төрлийн усны хувцас танд аль хэдийнэ байгаа бол бидний санал болгох дараах өнгөлөг, өвөрмөц загваруудад анхаарлаа хандуулан, зуныг илүү баяр баясгалантай болгоорой.

Өвөрмөц материалтай усны хувцас

Ямар усны хувцас сонгох вэ: Хуниастай, дөрвөлжин хээтэй, судалтай зэрэг 36 загвар (фото 1)

Люрекс, сүлжмэл, дэгээ зүүгээр нэхсэн зэрэг материалтай усны хувцас нь усанд сэлэхэд тийм ч практикал биш байж болох ч эрэг дээр биеэ наранд шарах, усан бассейны дэргэдэх үдэшлэгт очих, эсвэл аагим халуун өдөр хээр газар пикник хийхэд тун тохиромжтой байж, таныг загварлаг харагдуулна.

Хуниастай усны хувцас

Ямар усны хувцас сонгох вэ: Хуниастай, дөрвөлжин хээтэй, судалтай зэрэг 36 загвар (фото 8)

Зарим нэг хуниастай усны хувцаснууд ретро уур амьсгал төрүүлээд зогсохгүй гоёмсог винтэж корсетуудыг санагдуулдаг. Ийм төрлийн загвар нь мөн галбир тодотгон, илүү эмэгтэйлэг харагдуулдаг давуу талтай.

Дөрвөлжин хээтэй усны хувцас

Ямар усны хувцас сонгох вэ: Хуниастай, дөрвөлжин хээтэй, судалтай зэрэг 36 загвар (фото 15)

Зуу гаруй жилийн өмнө гэр ахуйн хэрэглэлд ашиглагддаг байсан дөрвөлжин хээтэй давуу нь одоо томоохон дизайнеруудын шинэ цуглуулгад туфлинээс эхлээд хүрэм хүртэлх бүх загварт орж байна. Тэр дундаа ийм хээтэй усны хувцас нь 1960-аад оны Францыг санагдуулах болно.

Дангаар нь өмсөж болох топтой усны хувцас

Ямар усны хувцас сонгох вэ: Хуниастай, дөрвөлжин хээтэй, судалтай зэрэг 36 загвар (фото 22)

Майка, богино футболка эсвэл цээживч загварын топтой салангид усны хувцас нь маш олон давуу талтай байдаг. Өдрийн турш жийнсэн шоорт, үдшийн цагт хөнгөн өмд болон кардигантай хослуулах боломжтой гээд өөр хувцаснуудтай хүссэнээрээ загварчилж болдог билээ.

Энгэр дээрээ зангилаатай усны хувцас

Ямар усны хувцас сонгох вэ: Хуниастай, дөрвөлжин хээтэй, судалтай зэрэг 36 загвар (фото 29)

Харахад энгийн нэгэн бикини мэт болов ч энгэр дээрх эрвээхий зангилаа нь төрхийг илүү нарийн мэдрэмжтэй, загварлаг болгож өгч байгаа юм.

Судалтай усны хувцас

Ямар усны хувцас сонгох вэ: Хуниастай, дөрвөлжин хээтэй, судалтай зэрэг 36 загвар (фото 36)

Газар дундад тэнгисийн далайн эрэг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх судалтай усны хувцас нь босоо судлынхаа ачаар биеийн силуэтийг илүү нарийхан, урт болгож харагдуулдаг.

цааш үзэх