Хайх

Веллнесс трэнд: Гүн нойрсоход тань туслах үнэрт цацлага

Веллнесс трэнд: Гүн нойрсоход тань туслах үнэрт цацлага

Заавал туршиж үзэх бүтээгдэхүүн

Text: Buro.Mongolia


Бөх унтаж амрах нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустай. Гэвч дэлгэцийн хэрэглээ ихэссэн өнөө үед хүн бүр чанартай нойроо авч чадахгүйд хүрээд байна. Тэгвэл веллнесс салбар, тэр дундаа ароматерапи мэргэжилтнүүд гүн нойрсоход тань туслах цацлагуудыг танилцуулж эхэллээ.

“Дэрний цацлага”, “Цагаан хэрэглэлд зориулсан мист” зэрэг сонирхолтой нэртэй энэхүү бүтээгдэхүүний гол найрлагад тайвшруулах, амар амгаланг мэдрүүлэх үйлчилгээтэй амин тоснууд ордог байна. Тухайлбал L'Occitane брэндээс гаргасан дэрний цацлагын найрлагад лаванда цэцэг, розмарин орсон бол Diptyque брэндийн “Dominotée” хэмээх цагаан хэрэглэлд зориулсан цацлагад сарнай, пачули ургамлаас гаргаж авсан амин тосыг ашиглажээ.

Дээрх ургамлууд нь амьсгалын замаар биед орж мэдрэлийн системээр дамжин тархинд хүрч нөлөөлдөг ба тодорхой үнэрүүд нь бат бөх нойрсоход тусалдаг болохыг хэд хэдэн судалгаанд онцлоод байна. Тодруулбал Мэриландын Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн хийсэн судалгаагаар лаванда нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг тайвшруулан, нойрны чанарыг сайжруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг болохыг дурдсан бол Америкийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Коллежийн нэгэн судалгаанд бергамот нь сэтгэл санааг сэргээн эерэг байхад тусалдаг, мөн клари шарилж нь оюун ухаан саруул байхад тусалж, сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлдэг болохыг баталсан юм. Хэрэв та ойрд нойрны асуудалтай тулгараад байгаа бол дээрх цацлагуудаас туршиж үзэхийг санал болгож байна. Ингээд гүн нойрсоход тань туслах цацлагуудтай танилцана уу.

Веллнесс трэнд: Гүн нойрсоход тань туслах үнэрт цацлага (фото 1)
Lino nel Vento Linen Spray, Jo Malone
Веллнесс трэнд: Гүн нойрсоход тань туслах үнэрт цацлага (фото 2)
Dans Mon Lit, Editions de Parfums Frédéric Malle
Веллнесс трэнд: Гүн нойрсоход тань туслах үнэрт цацлага (фото 3)
Deep Sleep Pillow Spray, This Works
Веллнесс трэнд: Гүн нойрсоход тань туслах үнэрт цацлага (фото 4)
Aromachologie Relaxing Pillow Mist, L’Occitane
Веллнесс трэнд: Гүн нойрсоход тань туслах үнэрт цацлага (фото 5)
Sleep Dharma Pillow Mist, Mauli Rituals
Веллнесс трэнд: Гүн нойрсоход тань туслах үнэрт цацлага (фото 6)
Eau Dominotée Multi-Use, Diptique

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх