Хайх

Гүн хөх:  Bentley Grand Convertible концепци

Гүн хөх: Bentley Grand Convertible концепци

Azure-ийн өв залгамжлагч

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Russia

Лос-Анжелест жил бүр зохиогддог автосалоны үйл ажиллагааны хүрээнд 40 гаруй дэлхийн нээлтүүд болжээ. Харин энд Bentley Grand Convertible гэх шинэ концепци маргаангүй үйл явдлын төвд байлаа

Калифорни мужид эртнээс уламжлагдан ирсэн "LA Auto Show"-ны 2014 онд хамгийн ихээр сонирхол татсан хоёр нээлтүүдийг эргэн харахад BMW -гаас гарах X5 M болон X6 M байсан. Porsche компани Cayenne GTS, Porsche GTS-911 болон Carrera GTS гэх загваруудаа танилцуулсан ба Mercedes-Maybach S 600 суудлын "стрэч" автомашин, Audi Prologue гэх "күүп" загвар мөн Competition-ын гаргасан Audi R8 гэх "супер автомашин" ба сайжруулсан хибрид Cadillac ELR загваруудыг тус тус толилуулсан. Гэхдээ жил бүрийн зохиогддог үзэсгэлэнгийн энэ удаагийн анхаарлын төвд аливаа автомашин эзэмшигчийн хувьд "хөх мөрөөдөл" нь болох Bentley Grand Convertible концепци автомашин байсныг эргэн харцгаая.

Bentley-гийн удирдлагууд энэхүү загварыг цувралаар үйлдвэрлэх талаар мэдэгдэл гаргалгүй, LA Auto Show -ийн нээлтийн дараа худалдан авагчдаас гарах хариу мэдрэмжийг тандсан.  Тэд "Хэрэв энэ загварыг цувралаар үйлдвэрлэх бол зөвхөн маш онцгой цуглуулгын модель болгох ба тоо нь хязгаартай байх болно гэдгийг бид баталж байна" гэж Bentley-гийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга Вольфганг Дюрхаймер мэдэгджээ.     

Гүн хөх:  Bentley Grand Convertible концепци (фото 1)

Дөрвөн суудал бүхий Grand Convertible нь Mulsanne гэх суудлын автомашины загвартай боловч хоёр хаалгатай ба хатуу дээврийн оронд зөөлөн хураагддаг байдлаар шийдэгджээ.  Энэхүү загвар нь мөн Bentley-гийн танигдсан хэв маягийг авж үлдсэн ба хос өнгийн будагтай (гүн хөх болон мөнгөлөг оуулга бүхий), дугуй гэрэлтэй урд талын тор нь оржээ. Концепцийг 6,75 литрийн бензин хөдөлгүүр, V8 -ийн хүчин чадал, 537 морины хүч болон 4,9 секундэнд 100 км/ц хүртэл хурдлах чадвартай бүтээжээ.  Дотор интерьерийг 14 өөр өнгийн хувирал бүхий дээд зэргийн элдлэгтэй арьс ашигласан байхад арын хөшиг нь жинхэнэ модоор хийгджээ. Мөрөөдөл биш гэж үү?

 

 

цааш үзэх