Хайх

Таны зүрхний цохилтын дагуу: Шинэ Lexus

Зүрхний оронд галт хөдөлгүүр

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөө цагийн автомашинууд зүгээр нэг тээврийн хэрэгсэл биш болжээ. Нэн ялангуяа хэрэв төмөр хөлөг зүрхний цохилтыг тань мэдрээд эхэлбэл...

Lexus Australia бүтээлч агентлаг M&C Saatchi-тэй хамтран жолооны ард суугаа хүний зүрхний цохилтын дагуу гэрэлтдэг автомашины үйлдлийн систем боловсрууллаа. Энэ шинэхэн бас гайхалтай зүйлийн  бүх нууц нь  автомашины гадаргууг бүрхэх электрон гэрэл цацруулагч будаг ба жолоочийн сандал дотор байрлах тусгай мэдрэгчтэй холбоотой. Хүний зүрхний цохилт ихсэж, багасах үед автомашины компьютерт мэдээлэл очиж, их биеийн гадна талд ондоо хэмнэлээр анивчих юм байна.
Lexus компанийн мэдэгдэж буйгаар энэ бол жолоо барьж буй хүнийхээ мэдрэмж, эмоцийг таньж дүрсэлдэг анхны автомашин гэжээ. Хамгийн гол нь энэ зөвхөн уянгын халилтай хийсвэр санаа биш хүнд нэн тустай хэрэглээний хэлбэр болох учиртай юм. Хэрэв хүн жолооны ард нойрмоглох эсвэл бие нь муудлаа гэхэд түүний нөхцөл байдлыг гадна талаас хүмүүс хараад мэдэх боломжтой байх юм билээ.

Таны зүрхний цохилтын дагуу: Шинэ Lexus (фото 1)

Таны зүрхний цохилтын дагуу: Шинэ Lexus (фото 2)

цааш үзэх