Хайх

Филипп Старк эрүү шүүлтийн хэрэгслээс сэдэвлэсэн тавилгын цуглуулга бүтээжээ

Филипп Старк эрүү шүүлтийн хэрэгслээс сэдэвлэсэн тавилгын цуглуулга бүтээжээ

Миланы дизайны долоо хоногийн үеэр

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын дизайнер Филипп Старк Италийн Driade брэндэд зориулж "Torquemada" гэх нэртэй тавилгын цуглуулга урласан байна. Тэрбээр энэхүү цуглуулгыг бүтээхдээ Испанийн инквизицийн үед (католик шашины залхаан цээрлүүлэлт) ашигладаг байсан хэрэгслүүдээс санаа авчээ.

"Torquemada" цуглуулга сандал, ширээ, зөөлөн сандал, түшлэгтэй урт сандал гэсэн дөрвөн элементээс бүрдсэн байна. Байгалийн модоор хийсэн эдгээр авангард стилийн эд зүйлс нь энгийн хэлбэртэй ч хурц өнцөгтэй болжээ. Дизайнер зэвэрдэггүй ган тоноглолыг интерьерийн эдлэлүүддээ суулгаж өгсөн байна. Старк энэхүү тоноглолыг урлахдаа эрүү шүүлтэнд ашигладаг байсан гавнаас санаа авсан байна.

Филипп Старкийн "Torquemada" тавилгын цуглуулга модон, саарал, шар, ягаан, матт цагаан ба лаванда цэцгийн гэсэн зургаан өнгөний сонголттой.

Сонирхуулахад энэхүү цуглуулыг XV зуунд амьдарч байсан Испанийн анхны "Агуу залхаан цээрлүүлэгч" Томас де Торквемадагийн нэрээр нэрлэжээ.

Филипп Старк эрүү шүүлтийн хэрэгслээс сэдэвлэсэн тавилгын цуглуулга бүтээжээ (фото 1)Филипп Старк эрүү шүүлтийн хэрэгслээс сэдэвлэсэн тавилгын цуглуулга бүтээжээ (фото 2)

Филипп Старк эрүү шүүлтийн хэрэгслээс сэдэвлэсэн тавилгын цуглуулга бүтээжээ (фото 3)Филипп Старк эрүү шүүлтийн хэрэгслээс сэдэвлэсэн тавилгын цуглуулга бүтээжээ (фото 4)Филипп Старк эрүү шүүлтийн хэрэгслээс сэдэвлэсэн тавилгын цуглуулга бүтээжээ (фото 5)

Филипп Старк эрүү шүүлтийн хэрэгслээс сэдэвлэсэн тавилгын цуглуулга бүтээжээ (фото 6)

цааш үзэх