Хайх

“Лагом” философийг хэрхэн интерьер дизайндаа нэвтрүүлэх вэ?

“Лагом” философийг хэрхэн интерьер дизайндаа нэвтрүүлэх вэ?

Аз жаргалтай амьдрах Швед философи

Text: Buro.Mongolia


Тав тухтай байдлыг эрхэмлэдэг Дани улсаас гаралтай "хюгге" амьдралын хэв маяг сүүлийн жилүүдэд интерьер засалд онцгой байр суурь эзлээд байсан бол түүний араас "лагом" хэмээх Швед философид анхаарал хандуулах боллоо. "Лагом" гэдэг нь Швед хэлэнд "хангалттай", "яг таарсан" гэсэн утгыг илэрхийлдэг ба "Лагом" философи нь бүх зүйлийн тунг нь тааруулах, алтан дунджийг олох, тэнцвэртэй амьдрах гэсэн утгыг агуулдаг. "Лагом" философийг амьдралдаа хэрэгжүүлснээр сэтгэл санаанд эерэг, тайван мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ ухамсартай амьдралын хэв маягийг баримтлахад бодит түлхэц болж өгдөг. Тэгвэл "лагом" философийг дотоод засалдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Бага байх тусмаа сайн

Лагом хэв маягтай дотоод заслуудаас эмх замбараагүй, хөглөрсөн байдлыг олж харахгүй л болов уу. "Бага тусмаа сайн" гэх зарчмыг баримталдаг Шведүүд хэзээд ч үнэ цэнэтэй байх, чанараа үл алдах тавилга, декоруудыг сонгон түүнийгээ он удаан жил хэрэглэдэг. Тухайлбал анх тавилга худалдан авахдаа ямар зорилгоор ашиглах, ямар өрөөндөө байрлуулах зэрэг чухал асуултууд дээр үндэслэн худалдан авалт хийдэг ба үр дүнд нь өөрсдийгөө цөөн, хэрэгцээтэй эд зүйлсээр хүрээлүүлж чаддаг.

Жижиг зүйлсээс таашаал мэдрэх

“Лагом” философийг хэрхэн интерьер дизайндаа нэвтрүүлэх вэ? (фото 1)

Лагом амьдралын хэв маягийг хэрэгжүүлнэ гэдэг нь байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж, ухаалаг худалдан авалтыг хийхийг хэлдэг. Түүнчлэн лаа, уншиж дууссан сэтгүүл гээд эргэн тойрны бүхий л зүйлсийн гоо үзэсгэлэнг олж харан декортоо ашиглахыг "Modern Pastoral" интерьер номын зохиолч зөвлөсөн юм.

Завсрын тайван өнгөөр дагнан дотоод заслаа бүрдүүлэх

Саарал, цагаан шаргал зэрэг өнгөөр дагнан дотоод заслаа бүрдүүлэх нь сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй тэнцвэртэй орчин бүрдүүлэхийн үндэс болдог. Түүнчлэн интерьерийн суурийг завсрын өнгөөр сонгох нь бусад өнгө, хээ угалзтай хялбар зохицдог давуу талтай.

Байгалийн өнгө төрх нэмэх

“Лагом” философийг хэрхэн интерьер дизайндаа нэвтрүүлэх вэ? (фото 2)

Лагом хэв маягтай интерьерд байгалийн өнгө төрх чухал байр суурь эзэлдэг ба модон эдлэл, ноолууран аксесуар, ногоон ургамал, нарны гэрэл зэрэг нь тухайн орчинд дулаан уур амьсгал нэмж, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг.

 

цааш үзэх