Tiffany & Co. брэндийн Blue Book цуглуулгад зориулсан гала үдэшлэгийн зочид
2016
Tiffany & Co. жил бүр хаврын Blue Book цуглуулгадаа зориулж үдэшлэг зохион байгуулдаг. Уламжлал болон тогтсон үдэшлэгт энэ жил ямар зочид ирснийг харцгаая
Blue Book цуглуулгыг өмнөх жилүүдэд Гуггенхаймын музей, Рокфеллер төв зэрэг гайхалтай газруудад танилцуулж байсан. Харин энэ жил Tiffany & Co. Нью-Йоркийн санхүүгийн дүүрэгт байрлах Cunard барилгыг сонгон үдэшлэгээ зохион байгууллаа. Blue Book цуглуулгыг Tiffany & Co. маркийн бүтээлч захирал Франческа Амфитеатроф болон гүйцэтгэх захирал Фредерик Куменаль нар зочдод танилцуулжээ. Гоёмсог шинэ цуглуулгыг үзэхээр үдэшлэгт Диана Крюгер, Жессика Бил, Риз Уизерспун, Грейс Коддингтон болон бусад алдартнууд цугласан байна.