Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт
Одоо Латин Америкт
Хэдэн сарын өмнө бид Buro 24/7 бүл нэмж байгаа талаарх баяртай мэдээг дуулгаж байсан. Тэгвэл одоо Бренда Диаз де ла Вега ба дижитал хөрөнгө оруулалтын сангийн ачаар Buro 24/7 Мексик болон Латин Америкийн тавцанд амжилттай гарлаа. Хэдийгээр энэхүү төсөл нь Латин Америкт өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн ч манай Мексик дахь салбар нээлтийн баяраа албан ёсоор энэ сард хийхээр хойшлуулсан байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Buro 24/7 дижитал сэтгүүлийн үүсгэн байгуулагч Мирослава Дума Мексикийг зорьсон бөгөөд дижитал сэтгүүлийн Мексик дахь нээлтийн үйл ажиллагаанд зориулсан цуврал тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцсон байна. Энэхүү баярт үйл явдлыг Buro 24/7 дижитал сэтгүүл Instagram, Salvatore Ferragamo болон Mac Cosmetics компаниудтай хамтран зохион байгууллаа.
Дашрамд дурдахад Мексик дэх Бюро 24/7-г үүсгэн байгуулагч Бренда Диаз де ла Вега нь өмнө нь Латин Америк, Mексик дэх Harper`s Bazaar сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан, загварын салбарт арвин туршлагатай хүн юм.