Хайх

CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид

CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид

Анна Винтур, Соланж Ноулз, Карли Клосс болон бусад алдартнууд

Text: Buro.Mongolia


Хоёр хоногийн өмнө Нью-Йорк хотноо 13 дах удаагийн CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө

Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөл ба Америкийн Vogue сэтгүүл нар хамтарч, 2016 оны шагнал гардуулах ёслолын ялагчдыг тодрууллаа. Залуу дизайнеруудыг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээний хамгийн томоохон шагналыг Brock Collection брэнд хүртлээ. Брэндийн үүсгэн байгуулагчид болох Кристофер ба Лаура Вассар Брок нар нийт оролцогчид дундаас хамгийн чадвартай дизайнеруудаар өргөмжлөгдсөн юм. Тэд мөн брэндээ хөгжүүлэхэд зориулагдах 400 мянган долларын мөнгөн шагнал хүлээн авлаа.

Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөл мөн Krewe du Optic, Adam Selman брэндүүдийг онцоллоо. Эдгээр брэндүүүдийн үүсгэн байгуулагчид Стирлинг Барретт, Адам Сельман нар 140 мянган долларын мөнгөн шагнал хүртэж, жилийн хугацаанд дэлхийн хэмжээний алдартай загварын ордонд дадлагажих эрх авсан юм.

Сануулж хэлэхэд 2003 онд үүсгэн байгуулагдсан CFDA/Vogue Fashion Fund сангийн нэрэмжит шагналыг өмнө нь Александр Ванг, Том Браун, Грег Чейт дизайнерууд болон Proenza Schouler, Altuzarra брэндүүд хүртэж байсан юм.

CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 1)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 2)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 3)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 4)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 5)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 6)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 7)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 8)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 9)CFDA/Vogue Fashion Fund шагнал гардуулах ёслолын зочид (фото 10)

цааш үзэх