Хайх

Critics Choice Awards 2021: Улаан хивсний шилдэг төрхүүд

Зендея, Фиби Дайневор болон бусад алдартнууд шилдэг төрхүүдийг бүрдүүллээ

Text: Buro.Mongolia


Цар тахлаас шалтгаалан Critics Choice Awards кино наадам бусад арга хэмжээнүүдийн адилаар виртуал байдлаар зохион байгуулагдаж өнгөрлөө. Алдартнууд халдвар хамгааллаа сахин гэр, гэрээсээ наадамд оролцсон ч ёслолын үйл ажиллагаанд зориулан гайхалтай төрх бүрдүүлэхээ мартсангүй.

Тухайлбал Зендеягийн төрхийг түүний урт хугацааны хамтрагч, стилист Лоу Роуч бүрдүүлсэн бөгөөд жүжигчин бүсгүй Valentino брэндийн кутюр загварын зааны ясан өнгийн торгон топ, неон улбар шар өнгийн юбкагаар хувцаслаж, BVLGARI брэндийн алмазан ээмгээр төрхөө чимжээ. Саяхан Алтан Бөмбөрцөг наадмаас шагнал хүртсэн жүжигчин Андра Дэй энэ удаад Prada брэндийн комбинзон, Chopard-ын үнэт эдлэлээр гоёсон байна. Мөн Dior загварын ордон Яра Шахиди, Аня Тейлор-Жой, Жиллиан Андерсон зэрэг супер оддыг хувцасласан нь харц булааж байсан юм. Харин эрчүүдээс "Minari" киноны од Стивен Ён Prada брэндийн хар өнгийн хослолоор гоёж цэмцгэр атлаа тансаг төрх бүрдүүлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх