Dior-ын кутюр загварын шоуны зочид: Гон Хё Жин, Натали Портман, Женнифер Лоуренс
Загварын ордны 70 жилийн ойд зориулсан шоу
Парис хотод Dior загварын ордны 70 жилийн ойн баярт зориулсан кутюр цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Загварын шоунд Женнифер Лоуренс, Натали Портман, Гон Хё Жин, Роберт Паттинсон, Альбер Эльбаз болон бусад зочид хүрэлцэн ирсэн байна.
Энэхүү кутюр цуглуулгыг Мария Грация Кьюри аялалд зориулан гаргажээ. Кьюри олон тивүүдээр аялахад зориулагдсан даашинзууд болон газар хүрсэн урттай саарал өнгийн ноосон юбка, бариу хүрмээс бүрдсэн өөрийн гэсэн аяллын хослолыг урлажээ.