Хайх

Glastonbury хөгжмийн наадмын зочид

Glastonbury хөгжмийн наадмын зочид

Стелла МакКартни, Алекса Чанг, Кара Делевинь болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Уржигдар Их Британий Гластонбери хотод ижил нэртэй хөгжмийн наадам зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жил тус наадмын онцлох уран бүтээлчдээр Адель, Coldplay, Muse нар тодорсон бол хамгийн их яригдсан сэдэв нь Их Британи улс Европын Холбооноос гарсан тухай байлаа

Энэ жилийн Glastonbury наадам Их Британи улс Европын Холбооноос гарах үгүйг шийдэх бүх нийтийн санал асуулгатай давхацсан тул санал асуулгын үр дүн ихэнх зочдыг хямрааж орхисон юм. "Brexit" (British Exit) буюу Их Британи ЕХ-оос гарах сэдэв зөвхөн наадмын талбай дээр төдийгүй Glastonbury-гийн тайзан дээр ч яригдаж байсан. Энэхүү үйл явдлыг уран бүтээлчид ч анхаарахгүй өнгөрөөж чадаагүй байна. Жишээ нь дуучин Адель "Одоогоор бидэнтэй тохиолдож байгаа үйл явдал бага зэрэг ойлгомжгүй бөгөөд ер бусын юм. Бид бие, биедээ анхаарал халамж тавих хэрэгтэй" гэж тайзан дээрээс хэлжээ.

Glastonbury хөгжмийн наадмын үеэр тэнгэр муухайрч байв. Англид өнгөрсөн долоо хоногт маш их хэмжээний хур тунадас орсон нь хөгжмийн наадмын талбайг шавар шалбааг болгон хувиргасан байна. Тиймээс ирсэн бүх хүмүүс, тэр дундаа VIP зочид борооны цув болон усны гутал өмссөн байлаа. Тухайлбал Стелла МакКартни, Алекса Чанг, Кара Делевинь, Лотти Мосс болон Люк Эванс нар яг ингэж хувцасласан харагдлаа.

Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 1)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 2)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 3)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 4)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 5)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 6)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 7)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 8)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 9)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 10)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 11)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 12)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 13)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 14)Glastonbury хөгжмийн наадмын зочид (фото 15)

цааш үзэх