Gucci Cruise загварын шоуны дараах үдэшлэгт ирсэн зочид
Эль Фаннинг, Сальма Хайек, Алекса Чанг болон бусад
Gucci-гийн аяллын цуглуулгын загварын шоу Вестминстерийн сүмд зохион байгуулагдсан. Тэгвэл үүний дараагаар загварын шоуны зочид Алессандро Микелегийн хамтаар 106 Piccadilly нэртэй газар үдэшлэгт оролцжээ
Энэ үдэш Gucci брэндийн этгээд Haute Punk хэв маягийг мэдэрсэн зочид загварын шоуны дараагаар Вестминстерийн сүмээс гарч, Пикадилли гудамжинд байрлах 106 Piccadilly нэртэй газар тусгай үдэшлэгт очжээ. Gucci Cruise үдэшлэгт Дарья Жукова, Сальма Хайек, Франсуа Анри Пино, Алекса Чанг, Шарлотта Казираги, Эль Фаннинг болон бусад алдартнууд хүрэлцэн ирсэн байна.