Harper’s Bazaar Woman of the Year ёслолын зочид
Эмма Уотсон, Кира Найтли, Роузи Хантингтон-Уайтли болон бусад
Энэ үдэш Harper's Bazaar сэтгүүлийн гол баатраар жүжигчин Кира Найтли тодорлоо. Тэрээр "Theatre Icon" номинацид ялсан юм. Кира Найтли шагнал гардуулах ёслолд нөхөр Жеймс Райтоны хамт хүрэлцэн ирсэн бөгөөд улаан хивсний ёслолд зориулан Erdem брэндийн маргад эрдэнийн өнгөтэй даашинз сонгожээ.
Энэ жилийн шагналтнуудыг дурдвал, Донателла Версаче "Fashion Icon", Эмма Уотсон "Inspiration of the Year", загвар өмсөгч Роузи Хантигтон-Уайтли "Businesswomen of the Year" шагналуудыг тус, тус хүртсэн байна. "Harry Potter"-ын од энэ удаа Мария Грация Кьюригийн Dior-т зориулж урласан даашинз өмссөн бол Версаче өөрийн брэндийн гоёлыг сонгосон харагдлаа.
Уг ёслолын арга хэмжээний хүндэт зочдын дунд Элизабет Херли, Жиллиан Андерсон, Фелисити Жонс болон бусад алдартнууд байсан юм.