Хайх

Lancôme x Buro 24/7 хамтран Каролин Де Мегрэгийн \"Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ\" номын нээлтийг хийлээ

Lancôme x Buro 24/7 хамтран Каролин Де Мегрэгийн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номын нээлтийг хийлээ

Парисын үдэш мэт

Text: Ж.Чинбат


Есдүгээр сарын 9-нд зохион байгуулсан номын нээлтэнд ирж амжаагүй уншигчиддаа зориулж тэнд юу болсон, ямар уур амьсгалтай байсан талаар товчхон өгүүлье

Ж.Энхбаярын монгол хэлнээ хөрвүүлсэн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номын нээлтийн уур амьсгал мэдээж хэрэг франц аястай, Парис дахь нэгэн үдэш шиг болж өнгөрлөө. Юуны түрүүнд хүрэлцэн ирсэн зочид маань франц хэв маягт тохируулан дэгжин хувцаслаж, бидний зохион байгуулсан оройн гол чимэг болсонд баярлалаа. Үзэсгэлэнт бүсгүйчүүд маань номд бичигдсэн шиг даруухан нүүр будалттай хэрнээ час улаан уруултай, чамин торгон алчуур хүзүүгээ тойруулан уясан, энгийн атлаа ихэмсэг мэдрэмж төрүүлж байлаа. 

Дэлхийн загварын од Каролин де Мегре болон түүний хамтрагчид зөвхөн Парис бүсгүйчүүд гэлтгүй, ХХI зууны бие даасан эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй талаар зөвлөсөн мэдээлэлтэй ном гарч байгаа нь олон хүний анхаарлыг татсан нь илт.

Ирсэн зочин бүр номын эзэн болсон тул Эдип Пиафын дуунуудыг гайхалтай сайхнаар амилуулсан дуучин Оюундарийн чөлөөтэй, өөрийнхөөрөө дуулах аялгуунд, намуун гэрэл дор, дарс шимэнгээ хуудас эргүүлэн суув. Харин зарим нэг нь зургаа даруулж, үзэсгэлэнгийн уран зургууд сонирхож, эсвэл хоорондоо сонирхолтой чит-чат хийж байгаа нь харагдана.

Lancôme x Buro 24/7 хамтран Каролин Де Мегрэгийн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номын нээлтийг хийлээ (фото 1)

Lancôme x Buro 24/7 хамтран Каролин Де Мегрэгийн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номын нээлтийг хийлээ (фото 2)

Бюро 24/7 -гийн үүсгэн байгуулагч Мирослава Думагийн дотны найз Каролин энэхүү номоо Монголд нээгдэхэд манай Бюрогийн хамт олныг хамтран оролцохыг санал болгосонд бид дуртайяа хүлээн авсан юм. Тиймээс бид уншигчиддаа Франц орчин, уур амьсгал төрүүлэхүйц үдэш зориулахыг хичээсэн билээ.

Монгол бүсгүйчүүд яг л Парисчууд шиг дэгжин бөгөөд загварлаг Галерей болон лаунж хосолсон танхимыг бид Парисын жижигхэн кафед болж буй загварлаг үдэшд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхээр бодон сайн дарс зэхэж, Code ресторанаас франц маягийн амтат бялуу захиалсан юм. "Монгол бүсгүйчүүд яг л Парисчууд шиг дэгжин бөгөөд загварлаг болохыг би энд ирсэн зочдыг хараад илүү их мэдэрлээ" хэмээн нээлтийн үеэр Монгол Францын соёлын төвийн захирал Лора Николов үг хэлэхдээ онцолсон билээ.

Lancôme x Buro 24/7 хамтран Каролин Де Мегрэгийн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номын нээлтийг хийлээ (фото 3)

Lancôme x Buro 24/7 хамтран Каролин Де Мегрэгийн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номын нээлтийг хийлээ (фото 4)

Lancôme x Buro 24/7 хамтран Каролин Де Мегрэгийн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номын нээлтийг хийлээ (фото 5)

Нээлтийн үеэр Ж.Энхбаяр номоо танилцуулан, бяцхан уншлага явуулж, зочид шинэхэн гарсан номтой хамт авахуулсан зургаа сошиал ертөнцөөр түгээж байлаа. Үдшийн төгсгөлд Каролин де Мегре нүүр царай нь болдог Lancome брэнд ирсэн зочдоос хоёр азтан шалгаруулж, тусгай гарын бэлэг гардуулсан. Тэд мөн зочин бүрт спа төв, гоо сайхны салонаараа үйлчлүүлэх эрхийн бичиг бэлэглэсэн юм.
Lilium Gallery & Lounge-ийг нэгэн орой баяр баясгалантай үдэшлэг болгон хувиргасан хүндэт зочид дотор загварын ертөнцөд хайртай бүсгүйчүүд, сэтгүүлийн редактор, фэйшн дизайнер, урлагийн ивээн тэтгэгч, франц гэрэл зурагчин гээд олон сонирхолтой хүмүүс байлаа. Та бүхэнд бүгдэд нь баярлалаа.

цааш үзэх