Парисын загварын долоо хоногийн зочид
H&M Studio
Парисын загварын долоо хоногийн үеэр болж өнгөрсөн H&M Studio шинэ загварын танилцуулгын зочдын суудалд олон алдартнууд цугларчээ
Парист загварын долоо хоног эхэлж, Францын нийслэл хотноо бүхий л загварлаг бүсгүйчүүд цугларчээ. Парисын хөрөнгийн биржийн түүхт барилгад H&M Studio-гийн шинэ загварын танилцуулга болж өнгөрлөө. Тайзнаа Эмбер Валлетта, Жордан Данн болон Эшли Грэхем нар алхсан бол зочдын суудалд Мирослава Дума, Сиара, Эмма Робертс, Кейт Мара болон бусад алдартнууд тухалсан байна.
H&M Studio шинэ цуглуулга ирэх есдүгээр сарын 8-нд брэндийн 200 салбар дэлгүүр болон онлайнаар худалдаанд гарах аж.