Хайх

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш

#MakeAPromise

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааг дэмжих зорилготой Louis Vuitton-ы зохион байгуулсан сайн үйлсийн үдэш Улаанбаатар хотод болж өнгөрлөө

Энэ оны нэгдүгээр сард Лос-Анжелес хотноо Louis Vuitton брэнд ба UNICEF-ын хамтарсан сайн үйлсийн үдэшлэг болж өнгөрсөн билээ. Тэрхүү үдэшлэгийн үеэр францын загварын ордон хүүхдүүдэд туслах хөрөнгө босгох зорилготой #MakeAPromise уриатай дижитал төслөө анх танилцуулсан. Энэхүү сайн үйлсийн аяны гол бэлгэ тэмдэг нь цоож хэлбэрийн унжлагатай, Silver Lockit хүзүүний ба бугуйн зүүлт болж байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр бугуйвч бүрийн худалдан авалтаас 200 ам.доллар UNICEF-т хандивлагдах болно. 

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 1)

#MakeAPromise төслийн гол утга санаа нь хүүхдийн чигчий хурууны амлалтад оршиж байгаа аж. Хүүхдүүд амлалт өгөхдөө чин сэтгэлээсээ хандаж, дараа нь уг амлалтаа заавал ч үгүй биелүүлэхийг зорьдог. Яг л үүний адил томчууд бид хүүхдүүдэд туслах амлалтаа чигчий хуруугаараа баталж, брэндийн зүүлтийг худалдан авснаараа амлалтаа хэрэгжүүлэх юм.

Louis Vuitton Mongolia энэхүү сайн үйлсийн аяныг эх орондоо зохион байгуулж буйтай холбогдуулан олон нийтэд танилцуулах зорилготой зураг авалт хийсэн байна. #MakeAPromise  зураг авалтанд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес, Монгол улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Бюро 24/7 Монголын үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, Монгол HD телевизийн захирал Ч.Номин, Ажигана компаний захирал Э.Туул, кино найруулагч Г.Анхбаяр зэрэг хүмүүс оролцжээ.

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 2)UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 3)

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 4)

Ийнхүү Silver Lockit бугуйвч, хүзүүний зүүлт нь дэлхийн олон оронд зочилж, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл, зүрхээ зориулдаг хүмүүсийг эгнээндээ нэгтгэсээр өнгөрсөн баасан гарагт Улаанбаатарт ирлээ. 

"Бид дэлхийн 190 оронд үйл ажиллагаа явуулж, хамгийн их тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд бодитой тусламж, үйлчилгээ хүргэдэг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч байгаадаа баяртай байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх аяныг  Louis Vuitton брэнд эхлүүлээд дөрвөн сар болж байгаа ба нийт гурван жилийн хугацаатай үргэлжлэх болно" хэмээн Louis Vuitton Mongolia-гийн захирал Б.Дэлгэрмаа үдэшлэгийг нээж үг хэлэхдээ онцоллоо.

Энэхүү үдшийг мөн чадварлаг DJ-н хэмнэлтэй хөгжим чимж, зочид #MakaAPromise санаачлагыг дэмжин, хоорондоо хуруугаа солбицуулан, Silver Lockit зүүлтийн хамтаар зургаа даруулж байлаа. Хуруугаа солбицуулах нь зөвхөн чигчий хурууны амлалт гэлтгүй, мөн дэлхийн эв нэгдлийг бэлгэдэж байгаа эерэг агууламжтай үйлдэл юм.

 

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 5)

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 6)

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 7)

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 8)

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 9)

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 10)UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 11)

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 12)

UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 13)UNICEF-ийг дэмжих Louis Vuitton-ы Улаанбаатар дахь үдэш (фото 14)

цааш үзэх