Вашингтонд зохион байгуулагдсан Bloomberg болон Vanity Fair үдэшлэгийн зочид
Рания хатан, Адриана Лима, Карли Клосс болон бусад
Бямба гарагийн үдэш кино, шоу бизнесийн томоохон төлөөлөгчид болон улс төр, хэвлэл мэдээллийхэн Вашингтон ДС дахь Францын элчин сайдын ордонд цугларчээ
Bloomberg болон Vanity Fair сэтгүүлийн жил бүр зохион байгуулдаг энэхүү хаалттай үдэшлэгт Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрээс эхлээд улс төрийн зүтгэлтэн хүртэл олон хүрээнийхэн оролцдог. Энэ жилийн үдэшлэгт ч мөн адил салбар салбарын одууд иржээ. Вашингтон хот дахь Францын элчин сайдын ордонд болж өнгөрсөн уг үдэшлэгт загвар өмсөгч Адриана Лима, Карли Клосс, Йорданы хатан Рания, жүжигчин Нина Добрев, Thirty Seconds to Mars хамтлагийн дуучин Жаред Лето нар ирсэн харагдлаа. Түүнчлэн, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Олон улсын Валютын сангийн тэргүүн Кристин Лагард болон бусад зочид уригдсан байна.