Венецийн кино наадам 2015: The Danish Girl, Equals, The Wait киноны нээлтүүд
Кино наадмын дөрөв дэх өдрийн нээлтүүд
Венецийн 72 дах кино наадамд Жейк Доримусын фантастик драма "Equals" киноны нээлт болсон билээ. Кино зохиолд ирээдүйд өрнөж буй романтик харилцаа болон хатуу захиргаадсан дэглэм хэрхэн хүмүүсийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг сүйтгэж байгаа тухай гардаг. Кино нээлтэд найруулагч болон гол дүрийн жүжигчид болох Кристен Стюарт, Николас Холт нар оролцжээ.
Дараагийн нээлт болох Пьеро Мессинийн "The Wait" кинонд Сициллийн нэгэн харшид хамт байгаа хоёр эмэгтэйн хэцүү харилцааны тухай үзүүлнэ. Бүсгүйчүүд Улаан өндөгний баярын амралтыг хамт өнгөрүүлэх явцдаа арга эвээ олох гэж хичээж байгаа талаар өгүүлдэг. "The Wait" нь Пьеро Мессина найруулагчийн анхны бүрэн хэмжээний уран бүтээл болж байна. Үүний өмнө тэрбээр Паоло Соррентиногийн кино зохиолд хамтарч байсан юм. Киноны дэлхийн нээлт нь 2015 оны есдүгээр сарын 17-нд товлогджээ.
"The Danish Girl" бодит амьдралаас сэдэвлэсэн транссексуал эмэгтэйн тухай киноны гол дүрд Оскарын шагналт Эдди Редмейн тогложээ. Киноны нээлтэд тэрбээр эхнэрийн хамт хүрэлцэн ирсэн байлаа. Бас нэг гол дүрийг бүтээсэн Эмбер Херд нөхөр Жонни Деппийн хамт харагдлаа. Том Хуперийн киноны дэлхийн нээлт 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болох юм.