Хайх

#10yearchallenge үнэн хэрэгтээ Facebook-ийн нүүр царай таних системээ сайжруулах гэсэн оролдлого уу?

#10yearchallenge үнэн хэрэгтээ Facebook-ийн нүүр царай таних системээ сайжруулах гэсэн оролдлого уу?

Эргэцүүлэх сэдэв

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн үед Facebook олон нийтийн сүлжээний хэрэглэгчид 10 жилийн өмнөх зургаа одоогийн төрхтэйгөө харьцуулсан пост нийтэлж байгааг та анзаарсан гэдэгт бид итгэлтэй байна. Эсвэл та өөрөө ч энэхүү олон нийтийн сүлжээний давлагаанд нэгдсэн байж болох юм. Тэгвэл технологийн нөлөө бүхий Wired сэтгүүлийн редактор Николас Томпсон #10yearchallenge гэх энэхүү флэшмоб нь Facebook-ийн нүүр царай таних системээ сайжруулах гэсэн оролдлого хэмээн сэжиглэж байна. Бүр тодруулбал тэрээр хэрэглэгчдийн нийтэлсэн зургууд тухайн хүний нас болон нас ахих тусам гаднах төрхөд нь орж байгаа өөрчлөлтүүдийг илүү сайн таних боломжийг тус олон нийтийн сүлжээний алгоритмд олгож байгаа хэмээн онцолжээ.

Томпсон энэхүү нийтлэлээ өөрийн Twitter хуудастаа байршуулсны дараа Facebook олон нийтийн сүлжээний зүгээс үүнийг үгүйсгэсэн албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Тэд "#10yearchallenge бол бидний оролцоогүй, хэрэглэгчдийн өөрсдийнх нь эхлүүлсэн флэшмоб бөгөөд хүмүүс Facebook-д хөгжилдөж чаддаг гэдгийг л харуулж байна. Ингээд л гүйцээ" хэмээн мэдэгджээ.

Гэсэн хэдий ч зарим нэг хүмүүс Facebook-ийн мэдэгдэлд итгэхгүй байгаа юм. Эргэн сануулахад тус олон нийтийн сүлжээ Cambridge Analytica-гийн шуугианаас болж, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх