Хайх

Apple энэ намар 9 шинэ бүтээгдэхүүн танилцуулна

Apple энэ намар 9 шинэ бүтээгдэхүүн танилцуулна

iPhone 12, AirTag, AirPower ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Цахим ертөнцөд Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулгын талаар зарим нэг мэдээллүүд цацагдлаа. Тодруулбал энэ жилийн арга хэмжээний үеэр есөн шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар болсныг Хятадын Mydrivers тавцан мэдээллэсэн байна.

Юуны өмнө цар тахлын улмаас энэ жил тус компани арга хэмжээг онлайн форматаар явуулах болно. Танилцуулгын эхэнд Тим Кук коронавирусын цар тахлын тухай үг хэлж, дараа нь шинэчлэгдсэн Apple Card, iPad 8, Apple Watch 6, iPhone 12, iPhone 12 Max, эд зүйлс хайж олоход туслах AirTag төхөөрөмж, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, AirPower утасгүй цэнэглэгч гэсэн нийт 9 шинэ бүтээгдэхүүнийг яг энэ дарааллаар танилцуулна гэж эх сурвалж мэдэгджээ.

Дашрамд дурдахад Apple компани жил бүрийн есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг бол энэ жил коронавирусын улмаас арга хэмжээг хэдэн долоо хоногоор хойшлуулахаар болсон билээ.

цааш үзэх