Хайх

Apple компани Жеймс Кордены Carpool Karaoke нэвтрүүлгийн эрхийг худалдан авчээ

Apple компани Жеймс Кордены Carpool Karaoke нэвтрүүлгийн эрхийг худалдан авчээ

Яг хэдээр авсан бол?

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Apple компани The Late Late Show with James Corden нэвтрүүлгийн Carpool Karaoke булангийн эрхийг CBS телевизээс худалдан авчээ

Одооноос эхлэн Carpool Karaoke нэвтрүүлгийн нэг булан биш, бие даасан шоу болж Apple Music-ээр цацагдах боллоо. Дажгүй карьерын өсөлт биш гэж үү?

Харамсалтай нь Жеймс Корден тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллахгүй юм байна. Гэсэн ч тэр өөрийн шоунаас холбоогоо бүрэн таслахгүй, харин нэвтрүүлгийн продюсероор ажиллах юм. Одоогийн байдлаар түүний оронд хэн жолоо барьж, дуу дуулах нь тодорхойгүй байгаа ч үүнийг Apple компаниас тун удахгүй зарлах болно.

Ойрын хугацаанд Carpool Karaoke 16 шинэ дугаар хийх гэж байгаа ба долоо хоногт нэг шинэ анги цацагдах юм байна. Ямартаа ч дуучин Адель ба Жастин Бибер нарын оролцож байсан Carpool Karaoke шоуны хамгийн алдартай дугааруудыг дахин хүлээн авч үзэцгээе.

цааш үзэх