Архитектор Фрэнк Геригийн бүтээсэн Facebook-ийн шинэ барилгыг харцгаая
“MPK 21” нэртэй барилга
Facebook олон нийтийн сүлжээ Калифорни мужийн Пало Альтод байрлах төв оффисынхоо өргөтгөлийг харууллаа. "MPK 21" нэртэй энэхүү барилгын төслийг Канадын алдарт архитектор Фрэнк Гери боловсруулсан юм. Уг өргөтгөл нь 2015 онд нээлтээ хийсэн "MPK 20" гэх цогцолбор (мөн л Фрэнк Гери дизайныг нь гаргасан) дотор байрлаж байгаа аж.
Өдгөө 89 настай Фрэнк Гери шинэ барилгын тухай ярихдаа "Бид Facebook компанийн соёлыг судалж, тэдэнд зориулсан цоо шинэ төрлийн архитектурыг бүтээсэн" хэмээн онцолжээ.
Уг барилгыг нийт 18 сарын дотор барьж дууссан байна. Барилгын онцлогоос дурдвал байгалийн гэрэл нэвтрүүлэх зорилгоор шил түлхүү ашиглаж, мөн дээвэр дээрээ нарны эрчим хүчээр ажилладаг цэнэг хураагуур, ус цэвэрлэх систем суулгасан байна. Мөн байшин доторх цэцэрлэгт хүрээлэн, ресторан ба амрах хэсгүүдтэй тусгай бүс гээд ажилтнуудын тав тухыг хангасан олон шийдлүүд багтжээ.