Хайх

Барак Обама Facebook-д бүртгүүллээ

Барак Обама Facebook-д бүртгүүллээ

Хувь хүн

Text: Б.Амина


Зураг:

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама олон нийтийн сүлжээ Facebook хуудсанд нэгджээ. Түүнд хамгийн түрүүнд Марк Цукерберг баяр хүргэсэн байна

"Сайн байна уу, Facebook! Би өөрийн гэсэн хувийн хуудас нээлээ. Энэхүү хуудсыг та бүхэн манай улсад тулгарч буй чухал асуудлуудыг ярилцах газар хэмээн хүлээж авна гэж найдаж байна" хэмээн Обама хувийн хуудсандаа бичжээ. Тэрбээр мөн Цагаан ордны урд зүлгэн дээр алхаж буй хоёр минутын бичлэгээ оруулсан байна.

Обама өөрийнхөө тухай товчхон бөгөөд тодорхойгоор "Эцэг, нөхөр, АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч" гэж бичсэн байна. Түүний хуудаст аль хэдийнэ 562 мянга гаруй хэрэглэгч нэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн хувийн хуудас америкчууд болон тус улсын оршин суугчидтай асуудлыг шууд хэлэлцэх шинэ цонх болж байгаа юм.

Дашрамд дурдахад Барак Обама тавдугаар сард Twitter хуудсанд @POTUS нэрээр блог нээсэн билээ.

 

цааш үзэх