Ром дахь түүхэн шатыг Bvlgari нөхөн сэргээнэ
Уламжлалыг хүндэтгэнэ
XVIII зуунд баригдсан энэхүү Испани шат нь Bvlgari загварын ордны билгэдэл болсон газар оршдог ба Италийн нийслэл дэх соёлын хамгийн алдартай дурсгалын нэгээр тооцогддог. Ром хот 1950 оны эхээр кино урлагийн зураг авалтын гол талбар болж байхад уг шатан дээр "Roman Holiday", "We All Loved Each Other So Much", "To Rome with Love" болон бусад сонгодог киноны зураг авалтууд хийгдэж байжээ. XIX зууны сүүл үеэс Булгари гэр бүлийнхээ хамт энэ газрын ойролцоо ирж суурьшсан байна. Улмаар уг шат Виа Кондоттид нээгдсэн Булгаригийн бутик болон гэрийг нь холбох гүүр болж байлаа. 1960-аад онд тус брэндийн очир алмазаар чимэглэсэн цагаан алтан зүүлтний сурталчилгаа энэхүү дурсгалт газар хийгджээ. Харин одоо энэхүү дурсгалт газрыг нөхөн сэргээх шаардлага тулгарсан ба Булгари нийт 1,5 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ.
"Roman Holiday" киноны кадраас