Эмма Уотсон болон бусад 20 алдартны хувийн зургууд алдагдлаа
Хакерууд нийтэлсэн байна
Reddit вебсайтын хэрэглэгчдийн мэдээллэснээр өчигдөр хакерууд жүжигчин Эмма Уотсон, Аманда Сейфрид болон бусад одуудын хувийн зургуудыг хулгайлан олон нийтэд дэлгэжээ.
Эдгээр зургуудыг асар хурдан хугацаанд устгаж байгаа ч The Fappening нэртэй форумаас олж болно. "Beauty and the Beast" кино нээлтээ хийхээс хэдхэн хоногийн өмнө ийнхүү Эмма Уотсоны хувцас солих өрөөнд авахуулсан болон угаалгын өрөөнд хийсэн селфи гээд нийт 120 гаруй зураг алдагджээ.
Мөн жүжигчин Аманда Сейфрид нөхөр Томас Садоскитайгаа авахуулсан хувийн зургууд ч энд багтсан байна.
Одоогоор яагаад эдгээр зургууд алдагдах болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.
Үүнээс гадна The Fappening гэх вебсайтад хакеруудын гарт зургаа алдсан одуудын нэрсийн жагсаалт нийтлэгджээ. Тэдний дунд Кайли Женнер, Кирстен Данст, Лаура Рэмси, Эбигейл Спенсер зэрэг 20-иод хүний нэрс байгаа юм. Хакерууд эдгээр одуудын зургийг ойрын хугацаанд цахим ертөнцөд тараахаа зарлаад байна.