Хайх

Google дуу хоолойгоороо удирдан тооцоо хийх апп гаргажээ

Илүү хялбар

Text: Б.Амина


Зураг:

Google-ээс гаргасан Hands Free аппын хэрэглэгчид дэлгүүр, кафед "Би төлбөрөө Google-р төлнө" гэж хэлээд л тооцоогоо хийж байна

Google нэгэн сонирхолтой апп туршиж эхлээд байна. Хүмүүс худалдан авалт хийхдээ түрийвчээ ч гаргах шаардлагагүйгээр тооцоогоо хийх боломж энэ апп олгох гэнэ. Hands Free апп аль хэдийнэ App Store, Google Play дээр гараад байгаа бөгөөд та тооцоогоо хийх эсэхээ дуугаараа батлахад л болох аж. 

Шинэхэн аппыг Сан-Франциско хотын зарим дэлгүүр, кафед нэвтрүүлж эхэлжээ. Тэнд хэрэглэгчид худалдан авалт хийхдээ кассан дээр, Google ашиглаж тооцоогоо хийнэ гэдгээ хэлэхэд, хэрэглэгчийн аппд байршуулсан хувийн мэдээлэл болон зургийг шалгаснаар тооцоо хийгдэх аж. Google энэ аппыг хөгжүүлж, ирээдүйд хувийн мэдээлэл, зураг зэргийг шалгаж тодорхойлох үйл явцыг бүрэн автомат болгох үүднээс кассны дэргэд хяналтын камер суурилуулахаар зэхэж байна. 

цааш үзэх