Хайх

Хатан хаан хунтайж Харри ба Меган Маркл нарт ямар хуримын бэлэг өгөх вэ?

Хатан хаан хунтайж Харри ба Меган Маркл нарт ямар хуримын бэлэг өгөх вэ?

Онцгой бэлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хунтайж Харри ба Америкийн жүжигчин Меган Маркл нарын хурим болоход ойролцоогоор хоёр долоо хоног үлдээд байна. Тэгвэл хосууд хуримын ёслолд уригдсан зочдод хандан тэдэнд хуримын бэлэг өгөхийн оронд сайн үйлсийн байгууллагад хандив өргөхийг хүссэн гэдгийг Harper's Bazaar сэтгүүл дурджээ. Гэхдээ мэдээж хэрэг энэ дүрэм нь хатан хаан II Элизабетэд нөлөөлөхгүй.

Хатан хаан ч тэдэнд татгалзахын аргагүй бэлэг барих гэж байна. Тодруулбал хатан хаан хосуудад зориулж Лондон хотод байрлах York Cottage гэх эдлэн газрыг бэлэглэхээр болжээ. Энэхүү эдлэн газарт нэгэн цагт хатан хааны эмээ, өвөө болох V Георг хаан ба түүний гэргий Мэри нар амьдарч байсан аж.

Хатан хаан хунтайж Харри ба Меган Маркл нарт ямар хуримын бэлэг өгөх вэ? (фото 1)

Ер нь хатан хаан өөрийн хүүхдүүддээ үргэлж онцгой бэлэг барьдаг гэдгээрээ алдартай. Тухайлбал тэрбээр долоон жилийн өмнө хунтайж Уильям ба Кейт Миддлтон нарын хуримаар хосуудад дотроо 10 унтлагын өрөөтэй Anmer Hall гэх барилгыг эдлэн газрын хамт бэлэглэж байсан юм.

цааш үзэх