Хайх

Нисдэг скейт бэлэн боллоо: Бичлэгийг нь үзэцгээе

Мөн хэрхэн бүтээгдсэн талаарх богино бичлэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Lexus компан амласан ёсоороо нисдэг скейтээ 8-р сарын 5-нд танилцууллаа

Ховерборд гэдэг нь соронзон дэвсгэрийн ачаар агаар дээгүүр хөвдөг скейт юм. Гайхамшигт соронзон дэвсгэртэй ховербордын дотор орших тусгай дамжуулагч нь скейт болон эзнээ агаар дээр барихад тусалдаг. Мөн бичлэг дээр гарч буй уур нь яг үнэндээ шингэн азот бөгөөд дээр дурдсан дамжуулагчийг -250° С хүртэл хөргөх үүрэгтэй юм.

Lexus-ийн боловсруулсан шинэ бүтээгдэхүүн нь зөвхөн тусгай гадаргуу дээгүүр хөвдөг хэдий ч бичлэг дээр харуулсан үзүүлбэрүүд гүнзгий сэтгэгдэл төрүүлж чадлаа. Шинэ скейтийг алдарт скейтбордчин Росс МакГурон анх туршсан бөгөөд хамгийн энгийн хөдөлгөөнүүдийг хүртэл ховерборд дээр хийхэд хялбар биш байгаа нь харагдана. Тэгэхээр ховербордыг эзэмшихийг хүссэн хүмүүс ихээхэн цаг гаргаж, дадлагажих хэрэгтэй болох нь ээ.

Тусгайлан бэлдсэн скейтийг талбайд туршсан бичлэгээс гадна Lexus шинэ бүтээлээ хэрхэн боловсруулсан талаар өөр нэг бичлэг танилцууллаа.

Нэмж хэлэхэд, хөвдөг скейтийг зөвхөн Lexus -ээс гадна өөр олон компани боловсруулж байгаа гэсэн сураг гарсан тул удахгүй зах зээл дээр өрсөлдөөн үүсэх бололтой.

цааш үзэх