Хайх

Хунтайж Харри Диана гүнжийг нас барсны дараа хэрхэн амьдарч байсан тухайгаа ярьлаа

Хунтайж Харри Диана гүнжийг нас барсны дараа хэрхэн амьдарч байсан тухайгаа ярьлаа

Үймээн самуун дунд өнгөрүүлсэн хоёр жил

Text: Buro.Mongolia


Зураг:

Диана гүнж таалал төгссөний 20 жилийн ой удахгүй тохионо. Түүний хүү, Их Британийн хунтайж Харри ээжийгээ алдсан нь түүний амьдралд ямар нөлөө үзүүлсэн тухай ярьсан байна.

"Би ээжийгээ 12 настайдаа алдсан. Энэ бүх хугацаанд би өөрийнхөө сэтгэл хөдлөлөөс зугтаж ирлээ. Би зүгээр л толгойгоо газарт булаад, ээжийнхээ тухай огт бодохгүй байхыг хичээсэн юм" гэж хунтайж Харри хэлжээ.

Мөн түүний ах хунтайж Уильямын хэлсэн үг энэхүү эмгэнэлт явдлыг дахин нэг эргэцүүлэн бодоход хүргэсэн гэнэ. "Сонсооч, чи үнэхээр энэ тухай ярилцах хэрэгтэй. Энэ бүх зүйл чамд огт нөлөөлөхгүй байгаа мэт аяглах нь хэвийн бус зүйл" гэж түүний ах хэлсэн байна.

"Миний зайлсхийж байсан тэр сэтгэлийн зовлон гэнэт л ноцтой асуудал болж эхэлсэн юм. Тэгэхэд л надад шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг ухаарсан" гэж хунтайж Харри ярьжээ. Мөн тэрээр хориод настайдаа олон асуудлуудтай тулгарч байсан бөгөөд амьдралынхаа энэ үеийг "Үймээн самуун дунд өнгөрүүлсэн хоёр жил хэмээн" тодорхойлсон байна.

Тэрээр армийн нөхөн сэргээх хэлтэст ажиллаж, шархдаж, гэмтсэн цэргүүдэд тусламж үзүүлж байсан нь амьдралынхаа хэцүү үеийг даван туулахад нь тусалжээ.

цааш үзэх