Хунтайж Уильям ЛГБТ нийгэмлэгийн сэтгүүлийн нүүрэнд
Орландод болсон эмгэнэлт явдлын дараа
Орландод болсон эмгэнэлт явдлын маргааш өглөө нь хунтайж Уильям Attitude сэтгүүлийн төлөөлөгчидтэй Кенсингтоны ордонд уулзалт хийжээ. Тэрээр АНУ-ын ЭСЯ-д гэргийтэйгээ айлчлах үедээ Attitude сэтгүүлийн сурвалжлагчидтай уулзах хүсэлтээ илэрхийлж, мөн тэндээ ярилцлага өгч, зургаа авахуулжээ. Энэхүү ярилцлагад Хунтайж Уильям өөрийн байр суурийг илэрхийлэхээс гадна, ЛГБТ нийгэмлэгийн өнөөгийн нөхцөл байдлыг сэтгүүлчдээс сонссон байна.
"Хэн ч өөрийнхөө эсрэг үзэн ядалт болон дарамт шахалтыг тэвчих ёсгүй. Attitude сэтгүүлийн тусламжтайгаар миний өнөөдөр уулзсан залуу ижил хүйстэн, трансжендер хүмүүс зориг гарган өөрсдийн санал бодлоо илэрхийлж, өнөөдөр дарамт мэдэрч байгаа олон хүмүүст итгэл найдвар төрүүлж өглөө. Тэдний хүч чадал, өөдрөг үзэл бидэнд түлхэц өгч, хүний эрх хаана ч байсан зөрчигдөх ёсгүй гэсэн тэмцэлд хүч нэмнэ" гэж хунтайж Уильям ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна.