Хайх

Ким Кардашьян ба Канье Уэст нар Карл Лагерфельдын дуранд

Ким Кардашьян ба Канье Уэст нар Карл Лагерфельдын дуранд

Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрэнд

Text: Buro.Mongolia


Зураг:

Harper’s Bazaar сэтгүүл жил бүр тухайн цаг үедээ хамгийн алдартай байгаа хүмүүсийг урьж сэтгүүлийнхээ нүүрэнд гаргадаг. Тэгвэл энэ удаа Карин Ройтфельд хамгийн их шуугиан тарьж байгаа хосыг урьжээ

Harper's Bazaar сэтгүүлийн редакцийн захирал Карин Ройтфельд Канье Уэстийн гэр бүлд маш сайн ханддаг гэгдийг бүгд мэднэ. Тэрээр энэ тухайгаа зарлахаас айдаггүй бөгөөд жил бүр хийгддэг "Icons" төслийн хүрээнд тус сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт Ким ба Канье нар оролцсон юм. Тэдний зургийг Карл Лагерфельд авсан ба Ким, Канье нарын зураг олон нийтийн сүлжээгээр маш их тархсан. Мөн түүхэндээ анх удаа сэтгүүлийн нүүрэнд гарсан хүмүүс уншигчид руу биш харин бие, бие рүүгээ харсан байна. Бас бараг л үнсэлцсэн.

Карин Ройтфельд өмнө нь Францын Vogue сэтгүүлийн ерөнхий редактор ба загвар өмсөгчийн ажил хийдэг байсан билээ. Тэр энэ удаа масс соёлын шинэ "Icon"-уудыг бараг л санаатайгаар сонгож байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Одоо энэ нь бүр өдөөн хатгасан эсвэл хямдхан ч санагдахаа больжээ. Эцсийн эцэст Ким Кардашьян зүгээр ч нэг реалити шоуны од биш болсон. Өөрийн биеийн галбираар шуугиан тариад зогсохгүй, Ким Forbes сэтгүүлийн нүүрэнд гарч Америкийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд багтсан (170 сая долларын хөрөнгөтэй). Харин Канье саяхан ерөнхийлөгчийн суудалд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, жирийн нэг уран бүтээлчээс гоц үзэгдэл болж, шоу бизнес, загвар ба урлагийн салбарыг эзэлж байна. Энэ хоёр гол дүр Harper's Bazaar сэтгүүлийн нүүрэнд гарсан нь орчин үеийн соёл ямар болсныг харуулах шиг. 

Ким Кардашьян ба Канье Уэст нар Карл Лагерфельдын дуранд (фото 1)

Лагерфельдын хийсэн зураг авалтанд нарциссизм (өөртөө дурлах сэтгэл) ба тоолж баршгүй их селфитэй орчин цагийн мөн чанарыг харж болно. Канье гар утсаараа эхнэрийнхээ зургийг авч камерын ард үлдэнэ. Ямартаа ч сэтгүүлч Ким Кардашьянаас түүний толинд авсан нүцгэн селфи ба Instagram-ын талаар асуухгүй өнгөрч чадаагүй байна.

Лора Браун: Хар дөрвөлжингөөр далдалсан нүцгэн селфи зураг ийм их шуугиан тарихыг чи мэдэж байсан уу?

Ким Кардашьян-Уэст: Өө, энэ селфинүүд... Би шүршүүрт орох гэж байхдаа зургаа авчихаад, дараа нь энэ зургийг жил гаруй хугацаанд хадгалсан. Тэгээд нэг сайхан өдөр хэрэгтэй гэсэн бүх хэсгээ далдлаад л нийтлэхээр шийдсэн. Ингээд л бүх түүх гүйцээ. Би өөрийн үйлдэлдээ ямар нэг агуу, далд утга агуулдаггүй. Тийм ээ, би нүцгэлэлт бол хүчтэй тунхаглал гэж боддог ч хэнд ч юуг ч батлахыг хүсэхгүй байна.

Лора Браун: Үнэнийг хэлэхэд, шуугиан дэгдсэнд би их гайхсан шүү. Бид чиний биеийг аль хэдийнэ харсан байсан шүү дээ.

ККУ: Би ч гэсэн их цочирдсон. Тэр тусмаа хар дөрвөлжингүүд бикинигээс илүү халхалж байсан шүү дээ!

Та тус ярилцлагын хувилбарыг Harper's Bazaar сэтгүүлийн есдүгээр сарын дугаараас унших боломжтой.

 

 

цааш үзэх