Крис Хемсворт фитнесс апп гаргалаа
Супер баатар Тор шиг биетэй болмоор байна уу?
Marvel-ын супер баатар Торын дүрээр алдартай Австралийн жүжигчин Крис Хемсворт Centr нэртэй шинэ фитнесс апп танилцуулсан байна.
Энэхүү аппын тусламжтай дасгал хийгээд зогсохгүй хооллолтын талаар зөвлөгөө авч, өөрт тохирсон хоолны дэглэмийг боловсруулах боломжтой. Дасгалууд нь 20-40 минут үргэлжлэх бөгөөд бэлтгэлээ спорт зааланд эсвэл гэртээ ч хийж болно. Мөн бүх дасгалууд долоо хоног бүр шинэчлэгдэнэ. Хэрэглэгчид булчин хөгжүүлэх дасгал, йог, бокс зэргээс сонголтоо хийх боломжтой. Түүнчлэн бусад фитнесс аппуудын адил зорилго тавьж, үр дүнгээ хянаж, өөрт тохирсон ачааллаа сонгож болно.
Centr аппыг 2019 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн App Store-оос татаж авах боломжтой. Хэрэглэгчид эхний долоо хоног тус аппыг туршилтын журмаар үнэ төлбөргүй ашиглах бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа аппыг үргэлжлүүлэн ашиглахыг хүсвэл сарын 16 ам.доллар төлөх хэрэг гарна. Харин гишүүнчлэлийн эрхийг бүтэн жилээр нь худалдаж авбал 96 ам.долларын үнэтэй болох юм.