Хайх

Хунтайж Харри хэрхэн Меган Марклд гэрлэх санал тавьсан тухайгаа хуваалцлаа

Хунтайж Харри хэрхэн Меган Марклд гэрлэх санал тавьсан тухайгаа хуваалцлаа

Хосууд анх удаа хамтдаа ярилцлага өглөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хунтайж Харри, Америкийн жүжигчин Меган Маркл нар сүй тавьсан гэдгээ албан ёсоор зарласны дараагаар BBC One сувгаар хамтдаа ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг тэд өмнө нь бичүүлсэн байсан бөгөөд албан ёсны мэдэгдлийнхээ дараа ийнхүү олон нийттэй хуваалцаж байгаа аж. Уг видеонд хунтайж Харри бага зэрэг ичингүйрч, өөрийн хайртай бүсгүйдээ хэрхэн гэрлэх санал тавьсан тухайгаа хуваалцсан байна.

"Энэ үйл явдал хэдэн долоо хоногийн өмнө, бидний амьдардаг Ноттингхем дахь байшинд болсон юм. Бидний хувьд энэ өдөр энгийн л нэг үдэш байсан бөгөөд тухайн үед бид зүгээр л тахианы мах шарж байсан" гэж хунтайж ярьжээ.

"Би Меганыг анх хараад л шууд дурласан. Энэ үзэсгэлэнтэй эмэгтэй миний амьдралд яг л санаандгүй ‘унаад' ирсэн юм шиг санагддаг" гэж хунтайж нэмж хэлсэн юм.

Харин "Suits" цувралын од Меган Маркл "Маш гайхалтай гэнэтийн бэлэг болсон шүү. Тэр миний өмнө өвдөг сөгдөн гэрлэх санал тавьсан. Үнэхээр романтик байсан. Би түүнийг гэрлэх санал тавьж дуусаагүй байхад нь шууд л ‘Тийм, ээ' гэж хариулсан" гэж онцгой мөчөө бидэнтэй хуваалцлаа.

цааш үзэх