Хайх

Мессэж бичих хэрэггүй: Николь Кидман амжилттай гэрлэлтийн нууцыг дэлгэлээ

Мессэж бичих хэрэггүй: Николь Кидман амжилттай гэрлэлтийн нууцыг дэлгэлээ

Нөхөртэйгөө 12 жил амьдарч буй жүжигчин бүсгүйн зөвлөгөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Николь Кидман ба түүний нөхөр, кантри дуучин Кит Урбан нар зургаадугаар сарын 26-нд гэрлэлтийнхээ ойн баярыг тэмдэглэлээ. Хосууд гэрлээд 12 жил болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Николь Parade хэвлэлд ярилцлага өгөхдөө хэрхэн гэр бүлийнхээ харилцааг бат бөх байлгах талаар өөрийн туршлага дээр суурилсан зөвлөгөө өгчээ. Тодруулбал тэрээр нөхөртэйгөө хэзээ ч мессэжээр харилцдаггүй байна.

"Бид үргэлж хоорондоо утсаар ярьдаг, FaceTime-аар холбогддог. Гэхдээ бид хэзээ ч бие бие рүүгээ текст хэлбэрийн мессэж илгээдэггүй. Миний бодлоор мессэж нь ихэнхдээ бодит байдлыг гуйвуулж, харилцагч талдаа ташаа ойлголт төрүүлэх магадлалтай байдаг" хэмээн жүжигчин бүсгүй тайлбарлажээ.

Николь Кидманий хэлснээр заримдаа тэр мессэж уншихдаа тухайн хүний илэрхийлэхийг хүссэн гол санааг нь ойлгодоггүй гэнэ. Тэрээр бүр зарим мессэжүүдийн жинхэнэ утгыг олохын тулд өөр хүнд уншуулан зөвлөгөө авахад хүрдэг байна.

"Миний хайртай хүн бид хоёрын хооронд ямар нэгэн үл ойлголцол үүсэхийг би хүсэхгүй байна. Бид дуу хоолойгоороо, бие биедээ хүрэлцэх арьсныхаа мэдрэхүйгээрээ ойлголцдог" гэж Кидман хэлсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх