Хайх

Модель Жижи Хадид анх удаа бие давхар үеийнхээ зургуудыг харууллаа

Тэр үнэхээр дотроосоо гэрэлтэж байна!

Text: Buro.Mongolia


Модель Жижи Хадид болон дуучин Зейн Малик нар анхны хүүхдээ хүлээж байгаа талаарх мэдээлэл хамгийн анх өнгөрсөн хавар олон нийтэд ил болсон билээ. Энэ мэдээллийг тухайн үед Жижигийн ээж Йоланда Хадид баталж байсан юм. Тэгвэл хэдхэн цагийн өмнө загвар өмсөгч бүсгүй бие давхар үеийнхээ гэрэл зургуудыг Instagram хуудастаа анх удаа нийтэлсэн байна. Тэрээр постоо "Сахиусан тэнгэр өсөж байна" хэмээн тэмдэглэжээ.

 

Хар цагаан өнгийн зураг авалтыг Итали, Швейцарын гэрэл зурагчин Луижи болон Янго нар хийжээ. Харин зураг авалтын стилистээр Garage сэтгүүлийн загвар хариуцсан захирал Габриэла Карефа-Жонсон ажилласан бол нүүр будалтыг мейк-ап артист Эрин Парсонс хийсэн байна.

Өдгөө 25 настай Жижи Хадид болон 27 настай Зейн Малик нар есдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авах юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх