Хайх

Жижи Хадид Burberry брэндийн шинэ сурталчилгаанд

Жижи Хадид Burberry брэндийн шинэ сурталчилгаанд

"Monogram"

Text: Buro.Mongolia


Burberry-гийн бүтээлч захирал Риккардо Тиши брэндийн шинэ монограм хээг алдаршуулсан "Monogram" хэмээх капсул цуглуулга гаргалаа. "ТВ" буюу Burberry брэндийн үүсгэн байгуулагч Томас Бёрберригийн нэрийг илтгэcэн уг монограм хээг Риккардо Тиши өнгөрөгч наймдугаар сард танилцуулсан юм. Шинэ цуглуулгад монограм хээтэй арьсан үүргэвч, кет, өдөн куртка, хослол зэрэг төрөл бүрийн загварууд багтжээ. Харин сурталчилгаанд Жижи Хадид оролцсон ба тэрээр дөрвөн төрлийн төрх бүрдүүлсэн байна. Цуглуулгын гэрэл зурагчнаар Ник Найт, арт директороор дизайнер Питер Севилл, стилистээр Кэти Инглэнд нар ажиллажээ.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх