Mona’s Mask виртуал чихэвч болон нүдний шилийг орлоно
Зөөлөн ба үзэмжтэй
Орчин үеийн технологи боловсруулагч Mona компани виртуал бодит байдлыг харуулдаг хэрэгслүүдийг орлох нүдний шил бүтээжээ. Мөн энэхүү нүдний шил нь ухаалаг утастай хавсарч ажилладаг ба гаднах байдлаараа ч аятайхан үзэмжтэй болжээ
"Mona's Mask" нүдний шил нь ухаалаг утсан дээр гарч буй дүрсийг хоёр муруй линз рүү дамжуулдаг бөгөөд энэ нь дүрсийг бараг бодит хэмжээтэй үзүүлдэг байна. Тиймээс хэрэглэгч бүх зүйлийг яг л бодит амьдрал дээр байгаа мэт харах болно. Мөн нүдний шилний хөвөн даавуун боолт нь зүүхэд эвтэйхэн ба соронзон түгжээгээр толгойд сайтар бэхлэгдэх аж. Энэхүү нүдний шил нь хэрэглэхэд хялбар бүтэцтэй тул нүдний шилээ ухаалаг утсандаа холбоод л та виртуал орчинд орно гэсэн үг юм. Mona's Mask нүдний шилийг зүүснээр архитектурын 3D загварууд дунд алхаж, виртуал музей үзэх зэргээр маш олон шинэлэг аялал хийх боломжтой.
Үүнээс гадна, нүдний шилийг хөвөн даавуун материалаар хийсэн тул угаалгын машинд угааж болох гэнэ.