Хайх

Nike брэнд Леброн Жеймс, Алиша Кизтэй хамтарч улс төрийн сэдэвтэй видео хийлээ

Nike брэнд Леброн Жеймс, Алиша Кизтэй хамтарч улс төрийн сэдэвтэй видео хийлээ

"Equality"

Text: Buro.Mongolia


Зураг:

Леброн Жеймс, Серена Уильямс, Алиша Киз нар зураг авалтанд оролцжээ

АНУ ба Канадад жил бүрийн хоёрдугаар сард "Африк америкийн түүхийн сар"-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ үеэр нийгэмд буй арьс өнгөний үзэл, боолчлолын эсрэг чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм. Энэхүү тэмдэглэлт өдрүүдийг хоёрдугаар сард хийх болсон нь ч учиртай. Ерөнхийлөгч Аврам Линкольн ба боолчлолын эсрэг идэвхтэй тэмцэгч, зохиолч Фредерик Дуглас нарын төрсөн өдөр хоёрдугаар сард тохиодог аж. Африк америкчуудын хувьд тэдний нэр хүнд бол эрх чөлөөтэй амьдралын эхлэлтэй холбоотой, гүн утга учиртай зүйл юм.

"Африк америкийн түүхийн сар"-д зориулж Nike брэнд эрх тэгш байдлын сэдэвтэй видео танилцууллаа. Nike брэндийн энэхүү "Equality" видеонд Алиша Кизийн "A Change Is Gonna Come" дуу болон жүжигчин Майкл Бакари Жорданы хоолой сонсогдоно. Мөн тэд өөрсдөө ч энэхүү богино хэмжээний видеонд гарах болно. "Equality" видеог дуучин Рианнагийн "We Found Love" дууны клипийг хийж Грэммигийн шагнал хүртсэн найруулагч Мелина Мацукас бүтээжээ.

Энэхүү видеонд спортын ба бусад салбарын хүмүүст бие биедээ шударга, харилцан хүндэтгэлтэй байхыг уриалсан байна. "Боломж бусдыг ялгаварлах ёсгүй. Бөмбөг хүн бүрт адилхан ойх ёстой" гэжээ.

"Equality" аяны талаар илүү дэлгэрэнгүйг Nike брэндийн албан ёсны вебсайтаас хараарай.

цааш үзэх