Хайх

Pokémon Go тоглоом фитнесс болон харилцаанд сайнаар нөлөөлдөг

Pokémon Go тоглоом фитнесс болон харилцаанд сайнаар нөлөөлдөг

Энэхүү тоглоомыг өдөр бүр 5 сая хүн тоглож байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондонгийн их сургууль ба Суонсигийн их сургуулийн эрдэмтэд Pokémon Go тоглоомын талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд тус тоглоомыг хүмүүс хоорондын харилцаа болон бие бялдарт хэрхэн нөлөөлж байгааг сонирхож үзсэн байна.

Судалгааны үр дүнд хүмүүс Pokémon Go тоглоомыг тоглож, шинэ покемоны эрэлд гарснаар өдөр тутамдаа илүү их хөдөлгөөн хийн идэвхтэй амьдарч эхэлсэн нь батлагдсан юм. Мөн зарим нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд уг тоглоомын ачаар суугаа амьдралын хэв маягаа өөрчилж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэн гэнэ.

Гэхдээ бүх тоглогчид өөрийн санаачилгаар тус тоглоомд "ороогүй" гэдгээ хүлээжээ. Судалгаанд хамрагдсан зарим хүмүүсийн хэлснээр тэд энэхүү тоглоомыг тоглохыг хүсдэг байсан ч өөрийн гэсэн ухаалаг утас эзэмшихэд хэтэрхий балчир байгаа бяцхан хүүхдүүддээ туслах зорилгоор анх туршиж үзэж байсан гэнэ. Ингэснээр Pokémon Go нь эцэг эх ба хүүхдүүдийн хоорондын харилцааг бэхжүүлдэг гэр бүлийн тоглоом болон хувирсан аж.

Pokémon Go тоглоомыг дэлхий даяар 800 сая удаа татаж авсан байдаг. Хэдийгээр уг тоглоомын эрэлт 2016 онд огцом өсөж, хэсэг хугацааны дараа буурсан ч өнөөдөр дэлхий даяар өдөр бүр 5 сая хүн тоглосон хэвээр байна.

Хэрэв та тус тоглоомыг тоглож үзэхээр сонирхож байвал эхлээд бидний бэлдсэн материалыг уншаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх