Хайх

Сайхан амьтад үхэх ёстой: PETA видео тоглоом гаргалаа

Сайхан амьтад үхэх ёстой: PETA видео тоглоом гаргалаа

Моррисситэй хамтарч

Text: Buro.Mongolia


The Smiths хамтлагийн гол дуучин PETA-тай хамтарч найман битийн тулаант видео тоглоом бүтээжээ. Энэхүү тоглоом нь шувууд болон үхэр, гахай зэрэг амьтдыг аварч, хэр олныг хамгаалж чадахаа үздэг зохиолтой юм

"Meat is Murder" буюу "Мах бол аллага" нэртэй уг тоглоомонд амьдтыг аврах тийм ч хэцүү биш. Компьютерийн "mouse"-аараа дэлгэцэн дээрээ олон удаа дарж, амьтдыг хамгаалахад л болно. Тэгэхдээ үхэр, гахай болон шувууд секунд тутам бүр олон болж нэмэгдэхэд та тэднийг бүгдийг нь аварч чадахгүйд хүрнэ. Ингээд сүүлдээ дэлгэц тань улаан өнгөөр дүүрч, тоглоом дуусахад та хэдэн амьтан аварч чадсаныг тань харуулна.

"Энэхүү тоглоом нь нийгэм рүү чиглэсэн чухал алхам ба бид бүгдийг өөрийгөө хамгаалах чадваргүй, сул дорой амьтдыг хүний харгислалаас хамгаалахад сургах болно. Pokemon Go энэ бүхнийг бидэнд өгч чадахгүй" гэж The Smiths хамтлагийн дуучин Моррисси албан ёсны мэдэгдэлдээ хэлжээ.

Моррисси нь амьтны эрх хамгаалах үйл ажиллагааг маш тууштай дэмждэг бөгөөд аль эртнээс л PETA байгууллагатай хамтарч ажилласаар ирсэн юм.

Сайхан амьтад үхэх ёстой: PETA видео тоглоом гаргалаа (фото 1)

цааш үзэх