Хайх

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг

Шинэ жилийн бэлгээ задалж үзье

Text: Г.Тэмүүлэн


Шинэ жилийн баяраар хайртдаа, аавдаа, ээждээ, дотны хүмүүстээ ямар бэлэг өгөхөө сонгож амжаагүй байна уу? Тэгвэл зөвхөн таны дотны хүнд тусгайлан зориулсан, хайртай хүмүүсийг тань маш их баярлуулах бэлгийн багцуудыг санал болгож байна

Benefiance WrinkleResist 24 багц

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг (фото 1)

Гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх нь хайртай хүндээ анхаарал, халамж тавьж байгаагийн нэг илрэл юм. Тэр тусмаа Shiseido Benefiance WrinkleResist арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь 40-өөс дээш насны бүх төрлийн арьсанд тохирох тул таны хайртай эмэгтэйг баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Шинэ жилийн баярын үдэш дарс шимэнгээ, хайртай хүнээ баярлуулах тэр үнэтэй мөчийг юутай ч зүйрлэшгүй.

Future Solution LX багц

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг (фото 2)

Shiseido брэндийн хамгийн төгс бэлгийн багцаар хамгийн дотны хүнээ баярлуулаарай! Future Solution LX багц нь шинжлэх ухааны дэвшилтэт технологийг ургамлын охьтой нэгтгэсэн хөгшрөлтийн эсрэг хамгийн сүүлийн үеийн арьс арчилгааны систем бөгөөд хөгшрөлтийн хэд, хэдэн шинж тэмдгүүдтэй тэмцдэг. Тиймээс та хайртай хүндээ гоо сайхны бүтээгдэхүүн биш харин залуу нас бэлэглэж байгаа гэдгийг санаарай.

White Lucent цайруулах багц

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг (фото 3)

Цасан цагаан, төгс булбарай арьстай болохыг хүсдэггүй бүсгүй гэж байхгүй л болов уу. Өө сэвгүй, торгомсог, гэрэлтсэн арьсыг бэлэглэх White Lucent цайруулах бүтээгдэхүүнүүд нь бүх төрлийн арьсанд зохимжтой тул таны бэлэг сонгох үнэтэй цагийг тань хэмнэх болно. Тиймээс Shiseido White Lucent-ыг эргэлзэлгүй сонгоорой! Таны онцгой бүсгүйд заавал таалагдана.

Эрчүүдэд зориулсан Versace +Montblanc багц

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг (фото 4)

Эрчүүдэд зориулсан шинэ жилийн бэлэг ч онцгой байх ёстой. Versace Dylan Blue бол эр хүний хүч чадал, бусдыг татах хүчийг улам бүр тодотгож өгөх фужер төрлийн сүрчиг юм. Орчин үеийн өнгө аястай, Газар дундын тэнгисийн сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлэх энэхүү үнэртэн таны залууд гарцаагүй таалагдана. Харин лаванда цэцэг, бергамот, цагаан царс модны ноттой Montblanc Legend шүршүүрийн саван ба сахлын тос нь арьсыг чийгшүүлэхийн зэрэгцээ дур булаам, эрэгтэйлэг үнэрийг өдрийн турш хадгална.

My Burberry set

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг (фото 5)

Burberry брэндийн алдарт тренч цувнаас урам авч бүтээгдсэн энэхүү сүрчиг нь Лондон хотын борооны дараах цэцэрлэгийн үнэрийг санагдуулна. Орчин үеийн, цэцэгсийн үнэртэй My Burberry сүрчгийн толгой нотууд нь гэрийн хошоонгор цэцэг, бергамот, тарлан цэцгийн навч, алтан хайтан цэцэг, фрезия бол пачули, дамаск, сентифолия сарнай үндсэн нотод мэдрэгдэнэ. My Burberry сүрчиг ба биеийн тосны багц нь орчин үеийн, загварлаг, ажил хэрэгч бүсгүйчүүдэд бэлэглэхэд хамгийн тохиромжтой сонголт болно.

Burberry + Bourjois багц

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг (фото 6)

Францын Bourjois косметикийн компанийн бүтээсэн Bourjois Souffle de Velvet Rouge Edition шингэн матт уруулын будаг нь гоо сайхны ертөнцөд хувьсал хийж байна. Шингэн бүтэцтэй матт уруулын будаг нь тогтоц сайтай бөгөөд уруул хуурайшуулахгүй давуу талтай. Энэхүү сонирхолтой матт уруулын будаг нь аль хэдийнэ алдартай гоо сайхны блогеруудын дуртай бүтээгдэхүүнээр нэрлэгдээд байгаа юм. Тиймээс шинэ жилийн үдэш хүн бүхний анхаарлыг татахыг хүсвэл Bourjois Souffle de Velvet Rouge Edition гайхалтай сонголт болно. Усан гель бүтэцтэй Bourjois aqua blush хацар өнгөлөгч нь царайг байгалийн гэрэлтсэн туяатай болгож, арьсыг амарсан мэт харагдуулна. Яг л шинэхэн тоор шиг!

Доминик Ропион, Оливье Польж, Беатрис Пике зэрэг дэлхийн хамгийн алдартай "хамар"-уудын бүтээсэн Burberry The Beat сүрчиг нь эрч хүчтэй, гүн, дулаан өнгө аястай үнэртэн юм. Толгой нот нь кардамом, мандарин, ягаан чинжүү бол зүрхэн нот нь цейлон цай, хонхон цэцэг, цахилдаг цэцэг зэрэг шинэхэн цэцгийн үнэр шингэсэн байгаа. Харин цагаан заар, ветивер ба царс мод сүрчгийг илүү гүн гүнзгий, тачаангуй өнгө аяс оруулна. Их Британийн хөдөлгөөнтэй, орчин үеийн амьдралын хэв маягийн илэрхийлэл болсон энэхүү сүрчиг эрч хүчтэй бүсгүйчүүдэд сайхан бэлэг болно.

Shiseido Ever Bloom багц

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг (фото 7)

Ever Bloom сүрчгийн ганц дусал эргэн тойрноо гүн ховсдох чадвартай. Эмэгтэйлэг байдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү цагаан цэцэгсийн сүрчиг нь эргэн тойрны хүмүүст гүн сэтгэгдэл үлдээх болно. Зөөлөн, хөнгөн, мэдрэмтгий дүр төрхийг илтгэх Ever Bloom сүрчгийн толгой нотод бадамлянхуа, жасмин, Болгар сарнай мэдрэгдэх бол зүрхэн нотод жүржийн цэцэг, гардения үнэртэнэ.

Сонгодог улаан өнгийн уруулын будаг бол амжилтын үндэс байдгийг ихэнх бүсгүйчүүд мэддэг. Shiseido Rouge Rouge уруулын будаг нь уруулыг чийгшүүлэх тослог бүтэцтэй бөгөөд бүсгүй бүрт тохирох улаан өнгийн сонголттой. Бүсгүйчүүд ер нь шинэ жилийн баяраар яагаад өөртөө ийм гоё бэлэг барьж болохгүй гэж?

Antonio Banderas + Boucheron багц

Шинэ жилээр хайртай хүндээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг (фото 8)

Антонио Бандерасын King of Seduction эрэгтэй сүрчиг нь сонгодог хэрнээ орчин үеийн, дур булаам, эрэгтэйлэг өнгө аястай жинхэнэ эрчүүдэд зориулсан сүрчиг юм. Энэхүү сүрчгийн толгой нот нь бергамот, бэрсүүт жүрж, амтат гуа зэрэг жимсний өнгө аястай. Жасмин, кардамом, далайн үнэр зүрхэн нотонд мэдрэгдэж, царс, хув, ветивер зэрэг модорхог өнгө аяс үндсэн нотонд шингэсэн байна.

Хөнгөн бүтэцтэй, цэцэг ба модны сэнгэнэсэн үнэртэй Boucheron Quatre after shave нь хөнгөн бүтэцтэй, үрэвсэлтэй, стресст орсон арьсанд хамгийн тохиромжтой.

Эдгээр бэлгүүдээс сонгож та хайртай хүндээ бэлэглэхийг хүсвэл Бишрэлт Их Дэлгүүрийг зориорой. 

Бишрэлт Их Дэлгүүр

Утас: 11-322041, 70128977

Бишрэлт Бьюти болон Shiseido-гийн салбаруудын хаяг: Бишрэлт Их Дэлгүүр 1-р давхар, Улсын Их Дэлгүүр 1-р давхар, Emart 2-р давхар, Сентрал тауэр 2-р давхар, Оргил Шилтгээн 1-р давхар, Дархан Их Дэлгүүр 1-р давхар

 

цааш үзэх