Хайх

Судалгаа: Z үеийнхэн шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

Судалгаа: Z үеийнхэн шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

Шинэ үеийнхэн материаллаг зүйлс бэлгэнд хүсдэг

Text: Buro.Mongolia


Америкийн Piper Jaffray хөрөнгө оруулалтын банк Z үеийнхний дунд явуулдаг ээлжит судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тэд энэ удаад 1995-2010 оны хооронд төрөгсдийн дунд шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсч буй тухай судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээр Z үеийнхний дийлэнх хувь нь шинэ жилийн баяраар мөнгө, хувцас, цахилгаан бараа зэрэг материаллаг эд зүйлс бэлгэнд авахыг хүсдэг нь ажиглагдсан байна. Сонирхуулахад энэ жилийн хүслийн жагсаалтад "аяллын эрх" гэх шинэ сонголт нэмэгдсэн ба Piper Jaffray банкны зүгээс туршлага хуримтлуулахыг хүсч буй шинэ үеийн залуусын тоо нэмэгдсэнтэй үүнийг холбож байгаа юм. Түүнчлэн Z үеийнхэн Apple, Nike, Louis Vuitton, Gucci болон adidas брэндүүдийн санал болгодог зүйлсийг бэлгэнд авахыг хүсдэг болохоо судалгааны явцад онцолсон байна.

Z үеийнхэн шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

  1. Бэлэн мөнгө
  2. Хувцас
  3. Автомашин
  4. Гар утас
  5. Гутал
  6. Компьютер
  7. Цахилгаан бараа
  8. Видео тоглоом
  9. Спорт хэрэгсэл
  10. Аяллын эрх

Z үеийнхний дуртай брэндүүд

  1. Apple
  2. Nike
  3. Louis Vuitton
  4. Gucci
  5. adidas
цааш үзэх