Time сэтгүүлийн “Оны хүн”-ээр Дональд Трамп тодорлоо
Хиллари Клинтон, Нарендра Моди, Марк Цукерберг нарыг гүйцэж
Time сэтгүүл Дональд Трампыг "Америкийн хуваагдсан улсын ерөнхийлөгч" хэмээн нэрлэж оны онцлох хүнээр тодрууллаа. Тус сэтгүүлийн редакци Трампын ялалтыг түүхэн өөрчлөлт ирж буйн баталгаа гэж үзэж байна.
Уржигдар Time сэтгүүл "Оны хүн"-ээр тодрох магадлалтай нэр дэвшигчдийн нэрсийг зарлаж, онлайн санал асуулга явуулсныг бид өмнө нь мэдээллэж байсан. Энэхүү жагсаалтанд 2016 онд дэлхийн хэмжээний үйл явдлуудад хамгийн ихээр нөлөөлсөн 11 хүн орсон. Эдгээр хүмүүсийн дунд АНУ-ын хуучин төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Турк улсын тэргүүн Режеп Эрдоган, Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг, дуучин Бейонсе ба уншигчдаас онлайнаар хамгийн их санал авсан БНЭУ-ын ерөнхий сайд Нарендра Моди багтсан юм.