Том Хиддлстон Тейлор Свифттэй болзож байсан тухайгаа ярьлаа
Мэдээж бүх зүйл сэтгэлээсээ байсан
Жүжигчин Том Хиддлстон дуучин Тейлор Свифттэй болзсон нь "Төлөвлөгдсөн сурталчилгааны алхам" байсан гэсэн цуурхалд цэг тавьсан ярилцлагыг GQ сэтгүүлд өгчээ.
"Мэдээж хэрэг энэ бол жинхэнэ дурлал байсан. "Би Тейлорт хайртай" гэсэн бичигтэй футболка өмссөн байсныг хүмүүс сурталчилгаа гэж хүлээж авсан ч энэ бол зүгээр л цэвэр тохиолдол. Би далайн эрэг дээр нуруун дээрх шалбархайгаа нуухын тулд майка өмсөх гэж байтал Тейлорын найз нь цүнхнээсээ тэр майкыг гаргаж өгсөн юм. Энэ бол зүгээр л хөгжилтэй тоглоом байсан. Бид бүгд инээгээд л өнгөрсөн" гэж Том Хиддлстон ярьсан байна.
Том Хиддлстон, Тейлор Свифт нар гурван сар болзсоны эцэст өнгөрсөн зун салсан. Дуучин бүсгүй Томоос өмнө DJ Келвин Харристай болзож байсан юм. Тейлор Свифтийг хэвлэл мэдээллийнхний хараанд өртөхийн тулд зориуд болзох хүмүүсээ бодлоготойгоор сонгодог гэсэн онолыг хүмүүс дэвшүүлдэг аж. Гэхдээ Том энэ бүхнийг үгүйсгэж байгаа юм. "Тэр зүгээр л энгийн хүмүүсийн харилцааг хүссэн. Би ч гэсэн. Бидний тухай юу ч ярьж байсан би бүх насаараа өөрийнхөө хэн гэдгийг болон хэнтэй уулзаж буйгаа нууж амьдрахгүй. Хайр дурлалынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Би ч тэгсэн" гэж Хиддлстон нэмж хэлжээ.