Хайх

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ

Гэртээ зочин хүлээн авч, аялж, шинэ хоол амсах дуртай хүмүүст гарцаагүй таалагдах бэлэгний жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Есдүгээр сарын 16-нд Женнифер Лоуренс ба түүний сүйт залуу Куки Марони нар Нью-Йоркийн гэрлэлтийн товчоо руу орж яваа харагдсан ба үүнээс үүдэн хэвлэлийнхэн тэднийг нууцаар хуримаа хийсэн хэмээн шуурч эхэлсэн билээ. Хосууд одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч эх сурвалжуудын хэлж буйгаар тэд тун удахгүй найзууд болон гэр бүлийнхэндээ зориулан хуримын ёслол зохион байгуулах гэнэ. Үүнтэй холбогдуулан Женнифер Лоуренс саяхан Amazon тавцантай хамтран хуримын бэлгэндээ юу авахыг хүсэж буйгаа жагсаалт болгон харуулжээ.

Түүний жагсаалтад 20 орчим бүтээгдэхүүн багтсан бөгөөд аялал зугаалга, гал тогоо, "ухаалаг гэр" ба эрүүл мэнд гэх хэд, хэдэн хэсэгт хуваагдсан байна. Тодруулбал Женнифер фондю хийхэд зориулагдсан сав суулгын иж бүрдэл, гантиг чулуун бяслаг зүсэгч, пастаны машин, робот тоос сорогч, йоганы гудас зэрэг эд зүйлсийг бэлгэнд хүлээн авбал баяртай байхаа онцолсон юм. Лоуренсын хувьд гэртээ зочин хүлээн авах, шинэ төрлийн хоол амсах мөн аялах хамгаас дуртай тул ийнхүү бэлэгний жагсаалтаа өөрийн сонирхолд тааруулан бэлджээ.

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ (фото 1)

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ (фото 2)

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ (фото 3)

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ (фото 4)

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ (фото 5)

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ (фото 6)

Турк алчуур ба тоос сорогч: Женнифер Лоуренс хуримаараа ямар бэлэг авахыг хүсэж буйгаа хэллээ (фото 7)

цааш үзэх