Хайх

Victoria's Secret: Энэ жилийн “Fantasy Bra”-г хэн танилцуулах нь тодорхой боллоо

Victoria's Secret: Энэ жилийн “Fantasy Bra”-г хэн танилцуулах нь тодорхой боллоо

1 сая ам.долларын үнэтэй хосгүй бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг нэг дор цуглуулдаг Victoria's Secret брэндийн загварын шоуны зураг авалт эхлэхэд ердөө хоёр хоног үлдээд байна. Яг энэ үеэр дотуур хувцасны алдарт брэнд уламжлал ёсоор арга хэмжээний гол чимэг болсон "Fantasy Bra"-г ямар сахиусан тэнгэр өмсөн тайзан дээр алхах болсныг албан ёсоор зарлалаа.

Энэхүү нэр хүндтэй үүргийг Шведийн топ модель, сахиусан тэнгэр Эльза Хоск хүлээжээ. Тэрээр анх 2011 онд Victoria's Secret-ийн тайзнаа алхаж эхэлсэн бөгөөд 2015 онд албан ёсоор тус брэндийн сахиусан тэнгэрт тооцогдох болсон юм.

Victoria's Secret: Энэ жилийн “Fantasy Bra”-г хэн танилцуулах нь тодорхой боллоо (фото 1)

Victoria's Secret: Энэ жилийн “Fantasy Bra”-г хэн танилцуулах нь тодорхой боллоо (фото 2)

"Dream Angels Fantasy Bra" нэртэй энэхүү бүтээлийг Atelier Swarovski нийт 930 цагийн турш урлажээ. Уг хөхний даруулгыг бүтээхэд 2,100 ширхэг Swarovski очир эрдэнэ ба молор эрдэнэ орсон бөгөөд нийт 1 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Victoria's Secret: Энэ жилийн “Fantasy Bra”-г хэн танилцуулах нь тодорхой боллоо (фото 3)

Эргэн сануулахад Victoria's Secret-ийн алдарт "Fantasy Bra"г өмнөх жилүүдэд Лаис Рибейро, Адриана Лима, Алессандра Амбросио, Жасмин Тукс , Лили Олдриж зэрэг сахиусан тэнгэрүүд танилцуулж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх